Өөртөө яагаад зовлон зохиогоод байгаан?
2009-04-09,17:08
Ингэж нэг хүнээс асуумаар санагдаад байгаан? Хэн ч тэр тусмаа би чамд юу ч амлаагүй байхад яагаад хүлээгээд байгаа юм бэ? Надаас юу ч хүлээх хэрэггүй. Тэр сэтгэл гээч чинь аль уже өөр хүнийх болоод өөр тийшээ нисээд явчихсан. Харин би нисч одсон сэтгэлээ түүнтэйгээ хамтад нь жижигхэн зүрхэндээ хадгалаад итгэлээр гэрэлтэн амьдарч явна. Зүгээр л өөрийнхөө бодолд хэтэрхий итгээд түүнийгээ бодит амьдрал дээр байхгүйг нь мэдсээр байж шаналах шаардлага байгаа гэж үү? Зүгээр л амьдралд сэтгэл хангалуун бай. Уйлах шалтгаан зөндөө байхад ганцхан өөрийнхөө муйхар бодолд итгэж уйлах нь хэтэрхий өрөвдөлтэй юм биш үү? Уйлах ёстой хүн нь би гэж хэлэхгүй ээ. Энэ амьдрал хатуу ч гэлээ хайрламаар зүйл олон байгаа. Би түүнд итгэдэг. Ингэж хэлээд утсаа тасалж, мессэжэрт нуугдчихмаар санагдаад байна. Гэхдээ би тэгж чадахгүй ээ... Яагаад гэвэл би өөрийнхөөрөө байх дуртай. Зугатах бүүр дургүй. Надаас үг, үйлдэл хүлээх хэрэггүй. Би өөрийнхөө байгаа байдалд сэтгэл хангалуун байна гэж өөртөө итгүүлж ядаж яваа амьтан шүү дээ. Зовлонг чинь сонсох бүр дургүй хүрж, хажууд байсан бол цохиод унагаамаар санагдаад байна. Хэтэрхий эрхэлж байгаан бишүү энэ амьдралд. Надаас юу ч хүлээх хэрэггүй. Тийм болохоор өөрийнхөөрөө амьдар. Амьдрал урт, тэгээд баян. Чи сайхан амьдрана. Итгэж байна. Чамайг ингээд сураггүй алга болчихвол би ч гэсэн жаргалтай болно. Итгээрэй. Уншаад бушуухан алга болоорой.
бичсэн: gereltuya төрөл: |
(29) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 773 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
ZAZA Mailaad baihaas... mun uu?

Хүн болмоор байвал уйлаад л байх хэрэгтэйм бишүү
дээрх үгнээс иш татвал. Гэхдээ хүн болчуул олон юманд сэтгэлээ чилээх хэрэг гарах байхаа. Одоохондоо өөрийнхөө хэмжээнд хүн байхад хангалттай байхөө


hurdan hun bolmoor baina uilhaas zalhjiin.

Хүн болчуул гэцүү ен тэ?

Уйлжииж хүн майлжийж мал болдог гэсэн шд

uushig saijirdag n unen bol uilii. unen beez?

уйлооо уйл уушиг сайжирна

tegej uilhaas zalhaad udjiinoo yuki.
gerlee oroitooguiee.
gerlee oroitooguiee.

Сэтгэл гэдэг эмзэг болохоор сэрүүн зүүдэндээ би уйлнаааа

Өнөөдрийн бичлэгийг олж хараагүйм байна. Гэхдээ одоо ороод үзчихвэл нэг их оройтоогүй байх хэмээн найднам

zeregle ene asuudlaa dahij nygtlaad shineer siiruulsiin. onoodriin bichleg. bayarlaj baigaad zugeeree l gedegdoo.

Санаж байнаа. Тэгэхдээ өчигдөр бичсэнээс хойш нэг их төвөг болсонгүй ээ. Намайг ойлгож байгаад нь баярлаал

yag l naad asuudal chin nadaa bas baina. zeregle n bugdii n bichsen baigaa. asuultguizdee te.

Тийм. Амьдралд дандаа сэтгэл дундуур байдаг. Тэгээд түүндээ итгээд бүүр дүрдээ орчихсон хүмүүс байхын. Мэдэхгүй юм. Эсвэл би бүүр тэнэг болчихсон юм болов уу

shuluun shudarga ug ch zohison gazraa saihan setgeliin kaif shuu.
