Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649211 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 81-р хуудас. | дараах >>

Дотуур хувцас нууц гоёл

2009-03-02,12:56


Эрчүүдийн дотуур хувцас сайн чанарын майк, дотоожоос бүрддэг бол эмэгтэйчүүдийнх чанартайгаас гадна чамин загвартай, тансаг материалтай хөхөвч, дотоож, дотуур цамц, унтлагын хувцас, татуурга, шилэн оймс… Дотуур хувцас хоёр сая жилийн түүхтэй. Эхэн үедээ бүсгүй хүний нууц эрхтэнийг халхлах үүрэгтэй байсан бол XҮIII зууны эхээр өнөөгийн дүр төрхөө олсон байна. Даавуу, торгоноос эхлээд хийж болох бүхий л материал, түмэн загвараар дотуур хувцасыг урлаж байна. Нэг үгээр хэлбэл дотуур хувцас гэдэг эмэгтэй хүний эрхэмсэг, нууцлаг байдлыг илтгэж байдаг хувцас аж.

Сүүлийн үөд дотуур хувцас өмсөөгүй юм шиг харагдахуйц нимгэн нийлэг, торго, торон матөриалыг гоёлын хэрэгцээндээ сонгож байна. Гэхдээ эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай гэдэг үүднээс хөвөн даавуу хэзээ ч хэрэглээнээс халагдахгүй. Хийц загварын хувьд нарийхан эмжээртэй хатуулгагүй, мөн шахагч, өргөгчтэй хөхөвчнүүд, та бидний “бөнз” хэмээн нэрлэж заншсан танго загварын дотоож хамгийн их эрэлттэй байгаа гэнэ. Энэ загварын дотоож нь аль ч насныханд тохиромжтой. Өнгөний сонголт мэдээж маш өргөн. Дотуур хувцасны алтан дүрэм бол “хөхөвч, дотоож хоёр адил өнгөтэй байх”. Та өмсөх хувцсандаа тохируулж дотуур хувцасныхаа өнгийг сонгоорой. Харин охид гадуураа цагаан өнгийн хувцас өмсвөл дотуур нь бараан өнгийн дотуур хувцас өмсөх болсон бөгөөд үүнийгээ загварын шинэ хандлага гэж үзэх болжээ. Харин үүнийг загварын мэргэжилтнүүд маш бүдүүлэг алдаанд тооцож байна.

Өөрөөр хэлбэл өмнө нь дотуур хувцасыг сайн чанарын материалтай, биед эвтэйхэн, эрүүл ахуйн шаардлага хангаж байхад л хангалттай гэж үздэг байсан бол “Victoria’s sеcrеt” энэ бүхнийг өөрчилж, “дотуур хувцас бол эмэгтэй хүний нууц гоёл” гэдэг өнөөгийн томъёололыг гаргаж эрчүүдийн анхаарлыг татаж чаджээ. Алмаз эрдэнийн гоёлтой, тансаг торгон дотуур хувцаснаас эхлээд 100 хувь хөвөн даавуун матөриалтай, өдөр тутам өмсөхөд тохиромжтой дотуур хувцасыг тэд үйлдвэрлэдэг. Ази бүсгүйчүүдэд байдаг хамгийн том бэрхшээл бол жижигхэн хөх, өгзөг юм. Харин XXI зуунд энэ асуудлыг олон аргаар шийдвэрлэж байна. Хамгийн хялбар шийдэл нь зузаан хатуулгатай хөхөвч боловч энэ нь тийм ч сайн сонголт биш. Харин наадаг хиймэл хөх, өгзөг өргөгчтэй дотоож зэргийг сонгоорой гэж мэргэжилийн хүмүүс зөвлөж байна. Эдгээр нь хэрэглэхэд хялбар, хамгийн гол нь жинхэнэ юм шиг харагддагаараа давуу. Дэлхийн нийт бүсгүйчүүдийн тэн хагас нь дотуур хувцас тансаг байх ёстой гэж үздэг.

Харин эрчүүд бол харьцангуй хуучин загварыг илүүд үздэг гэнэ. Залуу эрчүүдийн 40 хувь нь “боксчины” гэж нэрлэдэг өргөн, сулбагар дотуур өмдийг таашаадаг байхад 65-ээс дээш насны эрчүүд “гэрийн” буюу урт сул загварын дотуур өмднөөс илүү хуухнагийг нь дээш сойж чадахуйц бариудуу “бандаж”-анд хавьгүй илүү дуртай гэнэ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд энэ чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтэд дотуур өмдний үндсэн долоон дүрэм байдаг гэж үзжээ.

1.      Хүний өмсөж буй дотуур өмд, дотоож нь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлдөг. Зөв сонгосон дотоож хүнийг сэтгэл булаам, өөртөө итгэлтэй байхад нь тусладаг.

2.      Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хүний дур, анхаарлыг татах дотоожийг хурим, болзоо, Гэгээн Валентины өдөр ч юм уу ямар нэгэн онцгой нөхцөл байдалд зориулж биш, өдөр бүр байнга хэрэглэж байх ёстой. Гэхдээ бяцхан стринг юм уу саатай, тортой дотоожнууд өмсөхөд эвгүй, төвөгтэй санагдаж байвал заавал өмсөх гэж зүтгэх хэрэггүй.

3.      Дотуур хувцас тохиромжтой, таатай байх ёстой. Дотоож зөвхөн сексийн хувьд бусдын сэрэл хөдөлгөж сэтгэл булаам байх биш, харин биед эвтэй, таатай байх ёстой.

4.      Хүн бүр таны дотоожны оёдлыг хараад байгаасай гэж та бодоогүй л бол нимгэн оёдолтой юм уу, огт оёдолгүй дотоож өмсвөл тун зүгээр. Ийм үед ташаан дээр тохогдох төдий нарийн хажуутай танго хамгийн тохиромжтой байдаг.

5.      Ямар ч үед дотоож сонгохдоо биеийнхээ галбирт тааруулах хэрэгтэй.

6.      Туршилт хийхээс битгий ай.

7.      Зөв сонгосон дотуур хувцас тухайн хүний харагдах байдалд ч нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.

Дотуур хувцас сонгоход учир бий

-          Юуны өмнө өөрийнхөө биө галбирт тохируулаарай. Махлагдуу бүсгүйд хэт бариу дотуур хувцас зохимжгүй.

-          Хөхний даруулга нь чөлөөтэй, хэт бариу биш байх ёстой. Мөн хөхнийхөө хэмжээнээс том эсвэл жижиг байж болохгүй. Учир нь томдсон хөхөвч хөхийг унжгар харагдуулдаг бол багадсан нь цээж рүү түрж, хавтгай цээжтэй юм шиг харагдуулдаг. Жижиг хөхтэй хүүхнүүдэд хатуулгатай, өргөлттэй даруулга, том хөхтэй хүүхнүүдэд хатуулгагүй нимгэн даруулга зохимжтой.

-          Хүйс гардаг дотуур хувцас охидод илүү тохирно. Гэхдээ зуны улиралд, халуун нөхцөлд ажилладаг хүмүүс зайлшгүй даавуун дотуур хувцас сонгох хэрэгтэй.

-          Цайвар өнгийн цамц, өмдний цаанаас хар өнгийн хөхний даруулга, дотуур хувцас харагдаж байвал хэнд ч аятайхан сэтгэгдэл төрүүлэхгүй гэдгийг санаарай.

-          Стринг дотоожийг байнга бүү өмс. Энэ нь үрэлт үүсгэж, улайлт бий болгох шалтгаан болдог. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд өмсөх хэрэггүй

-          Хэт бариу, нийлэг эдээр хийсэн дотуур хувцаснаас татгалз. Торгомсог дотоожноос зайлсхий.

 

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1250 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гоё шүү гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 23:31, 2010-01-20 | |
яваандаа бүр хэрэглэхээ байх юм гэхчивлээ. big grin
ketchup хэзээ бичсэн: 14:44, 2009-03-02 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 81-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг