Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649201 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 91-р хуудас. | дараах >>

Би нэг зэрэг 60 хүүхэдтэй ажиллахгүй ээ гээд хэлчих зоригтой багш алга

2009-02-10,15:59

 

 

-          Боловсрол үнэгүйдэж байгаа тухай бараг хүн бүр ярьж байна. Гэхдээ бодитойгоор хийсэн зүйл харагдахгүй л байна шүү дээ. Та гарцыг хэрхэн харж байна?

-          Миний бодлоор боловсролоо чанартай болгоё гэвэл багшаа чадвартай болгох хэрэгтэй гэж боддог юм. Өнөөдрийн манай нийгэмд багш чанартай байх, өөрийгөө хөгжүүлэх боломж дутмаг байгаа. Өөрийнхөө ажилд эзэн болоод, ажилдаа бүхнээ зориулж, өөрийнхөө ажлын утга учрыг ойлгосон цагт л хүн хөгждөг. Бид зах зээлийн нийгэмд шилжиж ороод хориод жилийг үдэж байна. Энэ хугацаанд ерөнхий боловсролын болон дээд сургуулиуд багшийг шилж сонгож авах тухайд нэг их анхаарал тавьсангүй. Зүгээр л багш байна уу, дутуу юу гэдгийг л яриад байдаг. Сайн багшийг олж авахын төлөө эрэл сурал болж байгаа юм алга. Гэтэл бусад мэргэжлийн хүмүүсийг болохоор маш их өндөр шалгуураар хэдэн зуун хүнээс шигшиж авч байх жишээтэй. Аялал жуулчлалын компаниудын захирлуудын дунд явуулсан судалгаагаар нийт их дээд сургууль төгсөөд ажилд орохоор ирэгсдийн 96,5 хувь нь манай салбарт ажиллах шаардлага хангадаггүй гэж хариулсан байсан. Цаана нь 3,5-хан хувь нь л шаардлага хангаж байна шүү дээ. Өнөөдөр ч гэсэн аялал жуучлалын компаниудад ажилтан хэрэгтэй л байгаа. Харамсалтай нь энэ чиглэлээр сургалт явуулж байгаа 40-50 их дээд сургууль тэдгээр компаний шаардлагыг хангаж чадахгүй байна шүү дээ. Бүх шатны боловсролын байгууллагууд сайн багшийн төлөө зүтгэхгүй байгаа нь манай салбарын хамгийн том доголдол, хамгийн харамсалтай зүйл. Зарим нэг сургуулийн сургалт сайн байгаа нь сайн багшийн төлөө анхаарсны  үр дүн гэж хэлж болно.

-          Үнэхээр багш болъё гэж зориод багшийн сургуульд орж байгаа хүүхэд, залуус цөөн байна. Конкурсдээд хамгийн бага оноотой нь л багшийн сургуульд орж байна. Тэгэхээр багш чанаргүй байх нь аргагүй ч юм шиг...

-          Багшид аль болохоор бага эрх мэдэл өгч, захиралд бүх эрх мэдлийг төвлөрүүлснээс үүдэж байна гэж хэлж болно. Дунд сургуульд хичээл зааж байгаа багш бага эрх эдэлдэг. Яагаад гэхээр захирал өөрийнхөө үзэмжээр бүхнийг шийддэг. Нэмэгдэл хөлсийг нь сургалтын менежер зохицуулдаг. Тийм болохоор тэр хүмүүсийн гарыг харж, тэдэнтэй зохицож ажиллах л хэрэг гарна. Дунд сургуулиудад захирлын талын хүмүүс, нөгөө талынх гэсэн хуваагдал бий болчихоод байгаа. Зарим сургуулиуд томилогдоод ирсэн захирлаа хүлээж авна, авахгүй гээд хэрүүл маргаан үүсгэж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч хандаж байсан. Уг нь багш эрх мэдэлтэй байсан бол захирал хэн байх нь хамаагүй, зүгээр ажлаа хийгээд л явна. Харин явж явж захирлын эрх мэдэл дүүргийнх нь засаг даргын гарт атгаастай байж байдаг. Нэг үгээр хэлбэл дүүргийн засаг дарга сургуулийн захирлыг дүүжилчихээд, гар хөлийг нь сарвагануулаад байж байна гэсэн үг. Чи тэр хүнийг ажилд ав, түүнийг соль гэх маягаар явж байгаа. Өнгөн дээрээс нь харвал захирал тун их эрх мэдэлтэй, сүрхий хүн. Үнэн чанартаа засаг даргын атганд байдаг.

-          Багш нар хүүхдүүдээс мөнгө төгрөг татдаг, ном шахдаг тухай хангалттай ярьсан. Ингэхээр тэд эрх мэдэлтэй байгаа ч юм шиг...

-          Өнөөдөр мөрдөгдөж байгаа “Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн ажлын норм тогтоох багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-д нэг ангид суралцах хүүхдийн тоо 30-35 байна гээд заачихсан. Хотын сургуулиудаар яваад харахаар 40-50, бүр 60 хүүхэд нэг ангид байх нь хэвийн үзэгдэл болчихож. Тийм олон хүүхэдтэй ажиллаж байгаа багш ямар өрөвдөлтэй байна гээч. Нөгөө норм нь хоёр дахин өсчихөж байгаа хэрэг. “Би 60 хүүхэдтэй ажиллахгүй ээ. 30 хүүхдэд хичээл заах нормтой” гээд хэлчих эрх багшид байхгүй л байна даа. Багшийг ингэж уландаа гишгэчихээд яаж боловсрол өөдөө явах юм бэ? Тэр сургууль дээр нь сайд, дарга нар очиж л байдаг. Нөгөө багш нь “Сайн байна, сайхан байна” гээд л өнгөрдөг.

-          Хэн ч ийм байлгахыг хүсэхгүй л байгаа байх. Шилжилт хөдөлгөөн их, сургууль дутмаг байгаа тухай хүн бүр л ярьдаг шүү дээ.

-          Тэр худлаа. Өнгөрсөн жилүүдэд засгийн газар халгиж цалгисан их мөнгө байгаа тухайгаа яриад л байсан. Тэр мөнгөө сургууль байгуулахад зарцуулах ёстой шүү дээ. Харин ч бүр сургуулийн газрыг нь дээрэмдээд барилгын компаниудад өгч байна. Тэгэхэд манайхнаас илүү Япончууд илүү санаа тавьж, хаана сургууль барьж өгөх вэ, газар байна уу гээд гүйгээд байдаг. Хамгийн олон хүүхэдтэй анги 65 хүүхэдтэй байна. Хүүхдээ доромжилж байна гэхээс өөр юу хэлэх юм бэ? Ямар агаараар амьсгалах, юу сурах нь ойлгомжтой.  

-          Багшийн мэргэжлийн нэр хүнд нэг хэсэг унаж, багшаар ажиллах хүн олддоггүй байсан. Харин одоо ямархуу байдаг юм бол? 

-          Багшийг хүндэтгэх, тэднийг үзэх үзлийн тухайд сүүлийн үед багагүй ахиц гарч байна. Багшийн цалин харьцангуй нэмэгдэж байна, боловсролд олон олон шинэ зүйл нэвтэрч, ямар нэг байдлаар сайжирлаа. Гэсэн ч миний яриад байгаа сайн багшийн төлөөх өрсөлдөөн хаана ч дутмаг байна. Зарим сургууль үнэхээр сайн багшийг шилж сонгоод ажиллуулж байгааг үгүйсгэхгүй, гэхдээ л нийтээрээ ингэхгүй байгаа нь тогтолцоондоо байгаа гажиг.

-          Борооны дараах мөөг шиг олон дээд сургууль байгаа. Төгсөгчид нь гудамжинд лааз өшиглөөд л явж байна шүү дээ. Үүнийг яаж зохицуулбал дээр вэ?

-          Би энэ салбарт ажиллаж яваа хүнийхээ хувьд нэг зүйлийг хэлмээр санагддаг юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Дээд боловсролын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Дээд боловсролын сургалтын стандарт, түүгээр сургуулиудад тавих шаардлагыг олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгон, сургуулиудыг аттестатчилж, өрсөлдөх чадвартай цөөн сургуультай болж, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрөөс дэмжинэ” гэсэн заалт орсон байгаа. Энэ нь байж болох л асуудал. Гэхдээ дэндүү түс тас, бүдүүлэгдүү маягийн зорилт гэж хэлж болно. Цөөрүүлнэ гэдэг аливаа нэгэн зүйлийн зорилго байж болохгүй. Харин чанаржуулна, шаардлагын хэмжээнд хүргэнэ гэх юм бол өөр. Тэгэхээр бид яаж чанарын шаардлагыг хангах вэ гэдгийг бодох ёстой.

-          Ер нь боловсрол гэж юу юм бэ? Тоо бодож, алдаагүй бичихийн нэр биш л баймаар...

-          Манай боловсрол их мэргэн зорилго тавьдаг. Одоо мөрдөгдөж байгаа боловсролын тухай хуулиар маш гайхамшигтай, дэлхийн төвшинд хүрсэн зорилго дэвшүүлж байгаа ч зорилгоо хэрэгжүүлээд эцсийн үр дүнг харахаар зорилгоосоо тэс өөр байдаг. Иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдарын зохих чадвартай, хүмүүнлэг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд боловсролын зорилго оршино. Зорилгоо их гайгүй тавьсан мөртлөө үр дүнгээ шалгадаг шалгуур нь зөрөөд явчихдаг. Зорилгоо хангахад чиглэсэн бодлого баримталж чадахгүй байна. Тэгээд аргаа барахаараа их дээд сургуулийн тоог цөөлөөд үзье гэж бодож байгаа юм болов уу.

-          Иргэн болж төлөвшсөн эсэхийг нь хэн яаж үнэлэж дүгнэх вэ? Иргэн болж төлөвшсөнийг нь юугаар хэмжих гэж?

-          ЕБС-иудад стандарт тогтоосон. Тэр стандартын төвшинд хүрч үү, үгүй юу гэдгийг мэдэхэд их төвөгтэй. Ялангуяа иргэн болж төлөвшиж үү гэдгийг харна гэдэг хэцүү. Цогц чадамжтай, зах зээлийн нийгэмд өөрийгөө аваад явах, зөв төлөвшилтэй, эрүүл биетэй, саруул ухаантай, сайхан сэтгэлтэй хүн болж чадав уу гэдгийг үзнэ гэдэг тун их явдалтай. Гагцхүү үйл ажиллагаагаа түүнд чиглүүлээд, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт иргэн төлөвшүүлэх талаар ямар зүйлийг багтаасан бэ гэдгийг бодолцох ёстой. Өнөөдөр уран зохиолын хичээлийн цагийг хасах талаар яригдаж л байна. Энэ хичээлийг хэрэггүй гэж зарим хүн үзэж байгаа бололтой юм. Боловсролын байгууллагуудаа чанаржуулна гэж байгаа бол шат шатандаа ядаж нэг юмаар ч болсон үр дүнг нь бодитойгоор дүгнэх хэрэгтэй. Хэний ч хараат бишээр л үүнийг үзчих юмсан гэж би мөрөөддөг. 12-р анги төгссөн хүүхдүүд Tofel-ийн шалгалт өгч, тэдэн оноо авна гээд заагаад өгчихье л дөө. ЕБС-д өчнөөн олон жил англи хэлний хичээл заадаг шүү дээ. Бусад шалгалтаа дунд сургуулиуд нь өөрсдөө авдаг л юм байгаа биз. Дэлхийн хаанаас ч гэсэн энэ шалгалтыг хүмүүс өгөөд болоод л байгаа шүү дээ. Харин бид эрхийг нь зохих журмаар нь аваад, энэ аргаар шалгалтаа авах юм бол хэнээс ч хараат биш үр дүн гарна. Энэ бол ганцхан жишээ.

-          Их дээд сургуулийг цөөлнө гэдэг дээр санал нийлэх хүн олон байгаа. Дипломтой болох гэсэн хүмүүсийн сэтгэхүйгээр бизнес хийж байгаа ч гэж ярьдаг.

-          Одоо дээд сургууль чанаргүй байгаагийн учир нь дөрвөн жил сургачихаад сургууль өөрөө шалгалт авч, диплом өгдөгт л байна. Ингэхээр чанартай эсэх нь яаж мэдэгдэх юм. Түүний оронд нэг ижил стандарт гаргачихъя л даа. Японд гэхэд ямар ч их сургууль төгссөн хүн англи хэлээр шууд чөлөөтэй ярьдаг байхыг шаарддаг. Монголд их сургууль төгсчихөөд очсон хүнтэй ч англиар л харьцана. Өнөөдөр манай дээд сургууль төгссөн хүн тийм чадваргүй л байгаа шүү дээ. Тэгэхээр мөн л диплом хамгаалхаас нь өмнө Tofel-ийн шалгалт авчих хэрэгтэй. Монгол хэлээр ч гэсэн ийм шалгуур гаргачихсан ч болохгүй гэх газаргүй. Ядаж 400 оноогоор босго тогтоочихъё л доо. Дээд сургуулиа төгсөхийн тулд Tofel өгнө гээд заачихвал тэрний тулд мөнгө авч байгаа сургууль хичээлээ чанартай заана. Англи хэлийг сайн сурч байна гэдэг иргэний хувьд төлөвшиж байгаагийн илрэл. Үүнийг сурахын тулд хариуцлага хүлээж, зорилго тавьж, сурах арга барил эзэмшиж чадаж байна. Харин одоо бол хүчээ мянга дайчилсан ч, урсаад явсан ч ялгаагүй мэт харагдаж байгаа. Эцэст нь азаа үзээд хэдэн тест бөглөөд л дуусч байгаа нь залуучуудаа нийтээр нь хариуцлагагүй, дундаж хүмүүс болгож төлөвшүүлээд байна.  Нэг зүйлд сайн байвал бусад зүйлд сайн болдог гэсэн бичигдээгүй дүрэм байгаа. Нэг юмны аргыг олсон хүн дараа дараагийн юмны аргыг олж сурч чаддаг л байхгүй юу. Олон юм яриад хасна, цөөлнө гээд байхаар ядаж ийм зүйлийг нэвтрүүлчих хэрэгтэй шүү дээ. Тэгвэл манай залуучууд ямар сайхан зорилготой болох вэ? Ийм үнэлгээний системд шилжиж байж л үр дүнг харж чадна.  

М.Гэрэлтуяа

бичсэн: gereltuya төрөл: Ярилцлага | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 845 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

би оюутан байхдаа энэ талаар мөн ч их шүүмжилж, жигшдэг байлаа. электрон номын сан, шударга бодитой үнэлгээ гээд л. Одоо би боловсролын гал тогооноос хол болжээ. Гэхдээ хаа ч очсон монгол маань хямралд орсныг мэдэхээр дотор муухайрах юм. Тэгээд хэн нэгнийг эцэст нь монгол хүнийг үзэн ядах эсхүл тэнэгийг нь гайхаад дуусдаг даа smug
dadido хэзээ бичсэн: 21:35, 2009-02-23 | |
Манайд боловсролын тогтолцоо байдаггүй гэж нэг танил маань хэлж байсантай одоо 100 хувь санал нийлж байна. Хаачихаа яахаа мэддэггүй. Шинэ сайд, засгийн газар гарч ирэхээрээ өөртөө таалагдсан шийдвэрийг гаргаад... Гэхдээ тэр хүүхдүүдийн бус өөрсдийнх нь бизнест ашигтай байдаг шүү дээ...
gereltuya хэзээ бичсэн: 16:19, 2009-02-14 | |
багшийг хянах тогтолцоо бас хангалттай байгаа юу? хичээл дээрээ, "мэдлийн цаг" дээрээ оюутнууддаа юуг уриалж байна гээд л.

оюутан багшийгээ хянадаг байхын тулд оюутан багшаас хараат байх нөхцлийг багасгах хэрэгтэй байх
galbaatar хэзээ бичсэн: 20:34, 2009-02-13 | |
Аливаа улс хөгжье гэвэл боловсролоо хамгийн дээрээ тавих ёстой гэж үздэг. Сая Билл Гейтсийн лекцийг үзэж байсан юм. Боловсролын системийн сайжруулахын тулд олон төслүүдийг санхүүжүүлсэн байна. Жишээлбэл номын сан байгуулах, сурах орчинг сайжруулах, материаллаг баазыг сайжруулах гээд олон төслүүд хэрэгжүүлсэн байна. Энэ төсөл болгон өөрийн гэсэн үр дүнтэй байсан ч гэсэн бас л яг сэтгэл ханасан үр дүн биш байв. Тэгээд нэг сургууль дээр айлчлаад Сайн боловсролын эх нь сайн багш юм байна гэдгийг ойлгосон аж.

www.youtube.com/watch
honzo хэзээ бичсэн: 22:31, 2009-02-10 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 91-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг