Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649257 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 150-р хуудас. | дараах >>

Цай уух зуур

2008-10-14,09:13

 

Тоглоом зөвхөн зугаа биш

Таны сонгосон тоглоом хүүхдийн чинь оюуны хөгжилд хамгийн ихээр нөлөөлдөг. 0-6 сард нялх хүүхдэд бүх зүйл тоглоом мэт харагддаг тул энэ насанд нүд алаглам эрээн мяраан тоглоом авч өгөх хэрэггүй. Ер нь тоглоомын шаардлагагүй үе гэж болно. Үүнээс арай томрохоор нь жижиг зөөлөн тоглоом авч өгөөрэй. Хүүхдийн арьсыг гэмтээхгүй, сайн чанарын материалаар хийсэн тоглоом сонгоорой.

Хүүхдийг тань хүрээлж буй өнгийг анхаар. Хэдий чинээ олон өнгө байна, хүүхдийн танин мэдэхүй төдий чинээ илүү сайн хөгжинө гэсэн үг. Багадаа ямар нэгэн өнгө хараагүй хүүхэд хожим нь амьдралд бага мэдрэмжтэй болох нь тогтоогджээ. Тиймээс хүүхдэд янз бүрийн хэлбэртэй, олон өнгийн нүдэнд тусахуйц тоглоом авч өгөөрэй.
Бас орных нь  ард олон өнгийн, гоёмсог бяцхан аравч хивс хадаж болно. Ой хүрээд хүүхэд өнгө ялгаж, тоглоомын зориулалтыг мэдэрч эхэлдэг.

Хоёроос гурван наснаас эмэгтэй хүүхэд сав суулга, хувцас сонирхож эхэлдэг бол эрэгтэй хүүхэд текник багаж, хэрэгслийг эрхэмлэдэг байна. Таваас долоон насанд хүүхдийн тоглоом тоглох арга хэлбэр улам янз бүр болж нарийсах нь бий. Бага сургуульд хүүхдийн тоглоомын хэлбэр хүүхэлдэйн кино, үлгэрийн баатар болон хувирдаг аж. Хүүхдийн тоглоом зөвхөн эерэг сэтгэгдэл төрүүлж байх ёстой. Бага насны хүүхдэд айдас хүйдэс төрүүлэхүйц элдэв марзан хэлбэр маягийн тоглоом авч өгөх хэрэггүй. Аливаа сөрөг үйлчлэл хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлж хожим нь илрэх боломжтой.Тоглоом зөвхөн зугаа төдийгүй хүмүүжлийн асар их ач холбогдолтойг санаарай.

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 880 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

тоглоомоор л хүний тархи хөгждөг байх. Би буугаар тоглоосоор байгаад блогдоо бууны зураг тавих хэмжээнд хүрчдээ.
dadido хэзээ бичсэн: 15:42, 2008-10-17 | |
Тийм шүү. Тоглоом бол оюун ухаан, ухамсрын хөгжилд маш чухал байх шүү.
xvv хэзээ бичсэн: 12:14, 2008-10-14 | |
Дүүгийнхээ хүүхдэд ноднингийн шинэ жилийн үеэр инээдэг Санта-Клаус авч өгсөн чинь тэрнээс айж уйлаад бөөн юм болж билээ.Юунаас нь айдаг бнаа гээл бид гайхаал...ийм учиртайн бна.
gangaa хэзээ бичсэн: 10:31, 2008-10-14 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 150-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг