Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
652900 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 199-р хуудас. | дараах >>

Ийм байж

2008-08-18,17:57

Ийм байж

Үүлэн чөлөөний нар над дээр туссан нь чи минь байж

Үйл үйлийн хорвоод уйлж суух нь заяа байж

Үнэн худлын зааг дээр хайраар нөмөрсөн нь чи минь байж

Үхэж чадахгүй тарчлах нь миний хувь тавилан байж

            Саран наран хоёроос чи минь илүү гэрэлтэй байж

            Санаж бэтгэрэхийн заяанд сөгдөж суух нь тавилан байж

            Сэрүүн зүүд шиг амьдралд сэтгэлд ойр нь чи минь байж

            Сэлбийн голын урсгал шиг ширгэх хувь минийх байж

Найр наадмын хойморт ханисан суусан нь чи минь байж

Намрын хүйтэн салхинд жиндэж суух нь би байж

Насны энгээр дэлбээлсэн цэцэг нь гэвэл чи минь байж

Нартад ганцаардах заяанд өмчлөх хүн нь би байж

            Шүүдэр буух талын мөнгөн хяруу нь чи минь байж

            Шүүрс алдан гуних хөөрхий заяа минийх байж

            Шүлэг найргийн охь дээж чиний минь хайр байж

            Шүхэрлэн буух цасан дунд ганцаар үлдэх нь би байж

Хамгийн сайхан дурсамж чиний минь инээдээр гоёдог

Халуун зүрхний уярал чиний минь хайраар дутдаг

Хан буурал хорвоо чиний минь явдлаар дутаж

Хатуу хөтүү бүхнийг миний нуруун дээр үүрүүллээ...

            Чамдаа би хайртай...

 

 

Амьдрал нулимсанд дургүй гэж хэн хэлсэн юм болоо? Арчаагүй дорой бүхнийг өрөвдөж уучилдаг юм болов уу? Үлгэр бүхэн амар сайхандаа жаргадаг гэдэгт би итгэдэг байсан. Өөрёдийнхөө амьдралын бас үнэхээр сайхан үлгэр гэж итгэж байсан. Гэнэн насны мөрөөдлийг минь хайрын цэцгээр урлаж, гэтэлж барахгүй амьдралын өөрийнхөө мөрөөр зассан хайрт минь чамайгаа санаад байна. Хаашаа ч хамаагүй яваад эргэж хэзээ ч ирмээргүй байна. Надад өгсөн сайхан бүхнийг чинь аваад араас чинь очноо. Хүлээгээрэй. Алаг хонгор үрсээ хүний зэрэгт хүргэнээ. Итгээрэй. Хэрвээ хойд нас байдаг бол энэ амьдралаа үргэлжлүүлнээ. Гэсгээл, цээрлэл байдаг бол бүгдийг даваад чамдаа очноо. Нулимс урсаж, сэтгэл өмрөвч хэндээ би эрхлэх юм бэ? 

бичсэн: gereltuya төрөл: Шүлэг | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1117 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сайхан бичжээ.Ёстой л юу хэлэхээ мэдэхгүй байна.

...Чин зүрх минь тэсч ядан хүлээж байна
Чиний ирэхгүйг мэдэж байвч хүлээж байна
Уудам орчлонгийн хоосон зайд
Уусан одмоор хэцүүхэн байна...

Үртэй хүн сайхан шүү миний дүү.



gangaa хэзээ бичсэн: 16:18, 2008-08-20 | |
Ум сайн амгалан болтугай.
Сүхээ хэзээ бичсэн: 14:14, 2008-08-20 | |
Тиймээ, амьдрал үргэлжилж байна. Өнөөдөр бороо ороод бачимдаж байсан сэтгэлийг минь жаахан ч гэсэн уужрууллаа. Бүгдэд нь баярлалаа...
gereltuya хэзээ бичсэн: 10:11, 2008-08-20 | |
Амьдрал үргэлжилж л байна даа хөө. Миний дүү тэгээд ер нь нэг их юм бодохгүй,завгүй сайхан байх чинь зүгээр байдыш дээ.

Амьдрал гэдэг сарнай цэцэг мэт сайхан ч ишиндээ өргөстэй золиг байгаам даа.

Байгаа юмтай эвлэрнэ гэдэг заримдаа маш сайхан зориг юм шүү дээ.
Эх хүн гэдэг чинь агуу амьтан.Монгол хүний зориг зүрх гэдэг чинь бүүр ч агуу. Зөндөө урт зам чиний урд чинь байгаа шүү.

9 н өглөө дараалан эрт босож шинээр мандах наранд эрхэм хүслээ шивнэвэл хүссэн бүхэн чинь биелдэг гэж байна лээ.
Shonkhor хэзээ бичсэн: 08:39, 2008-08-20 | |
ум ма ни бад ми хум
Зочин хэзээ бичсэн: 16:09, 2008-08-19 | |
ум ма ни бад ми хум
Зочин хэзээ бичсэн: 16:07, 2008-08-19 | |
Чин сэтгэлээс гарсан үгс хүний зүрхэнд хүрдэг гэдэг. Дарс-д чиний үгс хажууд минь суугаад чихэнд минь шивнэх шиг ойрхон байлаа. Баярлалаа.
gereltuya хэзээ бичсэн: 10:33, 2008-08-19 | |
Сэтгэгдэл
сайхан бичижээ.. бичлэгийг чинь уншаад баахан гөлөрч суулаа..ямархуухан сэтгэгдэл үлдээж, үгүйлэх өнчин сэтгэлийг чинь өчүүхэн ч атугайгаар хуваалцаж буйгаа яаж илэрхийлэх вэ гэж баахан бодож суув.. юу гэж бичихээ одоо ч мэдэхгүй л байна.. өөрийг чинь өрөвдсөндөө энд нэг юм бичие гэж бодсонгүй, харин ч эсрэгээр нь, сөөмхөн чинээ зүрхэнд чинь байх энэ их хайрыг хараад өөртөө нэгийг ухаараад гарлаа... ирээдүйд ирэх өдрүүд чинь ивээл энэрэлээр дүүрэн байхыг хүсээд, хүсэж бичсэн болгон чинь үүсэж биелэх болтугай гэж яруусан ерөөе..

Зассан: Dars хэзээ: 2008-8-19 4:56 AM
Дарс хэзээ бичсэн: 19:11, 2008-08-18 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 199-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг