Ийм байж
Ийм байж
Үүлэн чөлөөний нар над дээр туссан нь чи минь байж
Үйл үйлийн хорвоод уйлж суух нь заяа байж
Үнэн худлын зааг дээр хайраар нөмөрсөн нь чи минь байж
Үхэж чадахгүй тарчлах нь миний хувь тавилан байж
Саран наран хоёроос чи минь илүү гэрэлтэй байж
Санаж бэтгэрэхийн заяанд сөгдөж суух нь тавилан байж
Сэрүүн зүүд шиг амьдралд сэтгэлд ойр нь чи минь байж
Сэлбийн голын урсгал шиг ширгэх хувь минийх байж
Найр наадмын хойморт ханисан суусан нь чи минь байж
Намрын хүйтэн салхинд жиндэж суух нь би байж
Насны энгээр дэлбээлсэн цэцэг нь гэвэл чи минь байж
Нартад ганцаардах заяанд өмчлөх хүн нь би байж
Шүүдэр буух талын мөнгөн хяруу нь чи минь байж
Шүүрс алдан гуних хөөрхий заяа минийх байж
Шүлэг найргийн охь дээж чиний минь хайр байж
Шүхэрлэн буух цасан дунд ганцаар үлдэх нь би байж
Хамгийн сайхан дурсамж чиний минь инээдээр гоёдог
Халуун зүрхний уярал чиний минь хайраар дутдаг
Хан буурал хорвоо чиний минь явдлаар дутаж
Хатуу хөтүү бүхнийг миний нуруун дээр үүрүүллээ...
Чамдаа би хайртай...
Амьдрал нулимсанд дургүй гэж хэн хэлсэн юм болоо? Арчаагүй дорой бүхнийг өрөвдөж уучилдаг юм болов уу? Үлгэр бүхэн амар сайхандаа жаргадаг гэдэгт би итгэдэг байсан. Өөрёдийнхөө амьдралын бас үнэхээр сайхан үлгэр гэж итгэж байсан. Гэнэн насны мөрөөдлийг минь хайрын цэцгээр урлаж, гэтэлж барахгүй амьдралын өөрийнхөө мөрөөр зассан хайрт минь чамайгаа санаад байна. Хаашаа ч хамаагүй яваад эргэж хэзээ ч ирмээргүй байна. Надад өгсөн сайхан бүхнийг чинь аваад араас чинь очноо. Хүлээгээрэй. Алаг хонгор үрсээ хүний зэрэгт хүргэнээ. Итгээрэй. Хэрвээ хойд нас байдаг бол энэ амьдралаа үргэлжлүүлнээ. Гэсгээл, цээрлэл байдаг бол бүгдийг даваад чамдаа очноо. Нулимс урсаж, сэтгэл өмрөвч хэндээ би эрхлэх юм бэ?
Сэтгэгдэл:
Амьдрал гэдэг сарнай цэцэг мэт сайхан ч ишиндээ өргөстэй золиг байгаам даа.
Байгаа юмтай эвлэрнэ гэдэг заримдаа маш сайхан зориг юм шүү дээ.
Эх хүн гэдэг чинь агуу амьтан.Монгол хүний зориг зүрх гэдэг чинь бүүр ч агуу. Зөндөө урт зам чиний урд чинь байгаа шүү.
9 н өглөө дараалан эрт босож шинээр мандах наранд эрхэм хүслээ шивнэвэл хүссэн бүхэн чинь биелдэг гэж байна лээ.
Зассан: Dars хэзээ: 2008-8-19 4:56 AM
...Чин зүрх минь тэсч ядан хүлээж байна
Чиний ирэхгүйг мэдэж байвч хүлээж байна
Уудам орчлонгийн хоосон зайд
Уусан одмоор хэцүүхэн байна...
Үртэй хүн сайхан шүү миний дүү.