Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
653032 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 202-р хуудас. | дараах >>

Халдварт шараас эхлээд сүрьеэ хүртэл бэлгийн замаар халдарлах нь бий

2008-08-18,09:35

Секс судлаач Н.Дан-Аажавтай бэлгийн замын халдварт өвчний талаар ярилцлаа.  Эмч нарын санааг зовоож байгаа асуудлуудын тоонд энэ төрлийн өвчин нэлээд дээгүүр “давхиж” байна. Сексийн харьцаанд хандах залуусын хандлаг төлөвшөөгүй байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс хийж байгаа юм.

 

-         Хамгийн түгээмэл тохиолдож байгаа бэлгийн замын халдварт өвчнүүдийг нэрлэвэл...

-         Төрөх насны эмэгтэйчүүдийн хувийн болон улсын эмнэлэгт хандаж байгаа шалтгааны дийлэнхийг бэлгийн замын үрэвсэлт өвчин эзэлдэг. нэгээс нөгөөд халддаг, нэгээс нөгөөд халддаггүй энэ төрлийн үрэвсэлт өвчнийг ангилна. Нэгээс нөгөөд халддаг өвчин нь сүүлийн үед хамгийн ихээр анхаарал татаж байгаа. Залуусын дунд ихээр тархсан өвчнүүд гэвэл трихомназ, заг хүйтэн, хламид, элэгний В вирус буюу халдварт шараас эхлээд сүрьеэ хүртэл бэлгийн замаар халдварладаг. Монголд энэ төрлийн 20 гаруй өвчин бүртгэгдсэн бөгөөд саяын нэрлэсэн өвчхүүд хамгийн тархалт ихтэй нь гэж хэлж болно. Дээр нь хүн төрөлхтнийг айдаст автуулсан ДОХ-ын тохиолдол манайд 40 гаруй бүртгэгдчихлээ. Нэгийн цаана 100 байдаг гэсэн олон улсын статистк тоо байдгийг хүн болгон л ярьдаг.

-         Олон жил эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаа секс судлаач хүнийхээ хувьд бэлгийн замын халдварт өвчин ихсэж байгаа шалтгааныг тодорхойлвоол...

-         Гэр бүл төлөвлөлт, сексийн харьцаанд хандах хандлага залуусын дунд хараахан төлөвшөөгүй байна. 1990-ээд оноос улам бүр ихсэх болсон. Энэ нь нэг талаар угаасаа их байгаа халдварыг байгаагаар нь мэдээлж чаддаг болсонтой холбоотой ч нөгөө талаар нийгмийн солигдлоор хүмүүсийн ёс суртахууны доройтол, эмх замбараагүй, юу хүссэнээ хийж болно гэсэн увайгүй бодолтой ч холбоотой. Хүмүүс эмнэлэгт хандаж эмчлүүлэх нь их байгаа хэдий ч угаасаа өвчлөл нь их байна. Эрүүл мэндийн яам, гадаад дотоодын төрийн бус байгууллага олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч өвчлөгсдийн тоо дорвитой буухгүй л байгаа. Тийм болохоор бэлгийн замын халдвар эрүүл мэндийн салбарын төдийгүй, нийгмийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа.

-         Зарим хүн эмнэлэгт очихоос санаа зовоод өөрөө дур мэдэн эмчиэх гэж оролддог. Үүнээс үүдэн гарах хор хохирол их байдаг байх?

-         Энэ төрлийн өвчний шинж тэмдэг их бүдэг байдаг. заг хүйтэн, трихомназ зэрэг өвчний шинж тэмдэг хурц илэрдэгээс биш ихэнх нь үүсгэгч нь тухайн хүний биед халдвар тээгч байдлаар яваад байх нь бий. Тэр тусмаа эмэгтэй хүмүүст онцын өөрчлөлт өгдөггүй. Үүсгэгч нян нь байгаад хавьталд орсон хүмүүст халдаагаад байдаг хэрнээ тээгч эзэнд нь мэдэгдэхгүй байх тохиолдол элбэг. Ийм болохоор эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Гэхдээ бэлэг эрхтнээс цагаан ялгадас гарах, загатнах, хорсох, эвгүй үнэр гарах гээд шинж тэмдэгүүд илэрдэг. Тэр үед манайхан эмчид биш эмийн санд, найз нөхөддөө хандах нь элбэг байдаг. Бусдын ам дамжсан ярианаас сонссон антибиотикоо хэрэглэчихдэг. Орчин үеийн антибиотикууд хүчин чадал сайтай учраас шинж тэмдггийг дор нь алга болгоно. Гэхдээ өвчин бүр эдгэрчихэж байгаа хэрэг бус харин ч биеийн эсэргүүцэл сулрах, даарч хөөрсөн, сарын тэмдэг дууссаны дараа болон сэтгэл санааны таагүй байдалд орох үед дахин сэдэрдэг. Бид эмэгтэй хүн доороосоо даарах муу гэж ярьдаг. Угтаа хүйтнээс болж өвчин үүсээгүй, харин даарах үед биед байгаа өвчин сэдэрч зовиурладагтай холбоотой. Уламжлалт антибиотикуудыг эмчилгээнд хэрэглэж байгаа ч дур мэдэн хийсэн эмчилгээний улмаас өвчнөө даамжруулах, архагшуулах муу талтай.     

-         Эмчилгээний өртөг хэр өндөр байдаг вэ?  

-         Өвчнийг эхний шатанд нь мэдэж эмчлүүлбэл зардар харьцангуй бага. Гэхдээ сүүлийн үед гарсан антибиотик, эм бэлдмэлийн үнэ өсч байгаа. Эм бэлдмэл, тариа тарилгын олон хосолмол эмчилгээ хийдэг. Үүнийг эмч үзлэгийн үр дүнгээр тооцож хослуулна. Эмчилгээг дундаас нь орхих нь буруу. Манайхан шинж тэмдэг алга болох төдийд зүгээр болчихлоо гээд боддог.

-         Ахуйн замаар бэлгийн замын халдвар тардаг гэсэн ойлголт байдаг. Энэ үнэн үү?

-         Бэлгийн замын өвчин ахуйн замаар халдах тохиолдол бий. Гэхдээ үүнийг хамаагүй хэлтийлгэж ойлгож болохгүй л дээ. эмэгтэй хүний бэлэг эрхтнийг ер нь онгорхой сав гэж хэлж болно. Саунд эмэгтэй хүн голдуу нүцгэн ордог. Халуун, бүгчим, чийглэг орчинд зөвхөн энэ төрлийн гэлтгүй бүхий л нян бактериуд өсөн үржиж байдаг. Хэрвээ тэнд цэвэрлэгээ ариутгал муу хийдэг бол эхний хүний өвчнийг дараагийн хүн авах магадлалтай. Хар үгээр хэлэх юм бол сауны сул агаар, вандан сандал дээр үй түмэн нян, бактери язганаж байдаг.  Суултуур энэ тэрээр дамждаг гэж хүмүүс ярьдаг ч тэр бол харьцангуй ойлголт шүү.

 

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1577 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 202-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг