Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
654994 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 219-р хуудас. | дараах >>

“Хүний биеийн анатоми “

2008-07-25,14:36
  “Хүний биеийн анатоми “

 Ийм нэртэй өнгөт зураг бүхий, 200 гаруй хуудастай ном удахгүй гарах гэж байна. Та эндээс өөрийн бие, эрхтэн тогтолцоотой нэг бүрчилэн танилцаж, түүний эд, эс ямархан болох, яаж “ажилладаг”, ямар үүрэгтэйг мэдэж болно. Хамгийн гол нь энэ номыг уншснаар эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар та мэдлэгтэй болох юм. Номын орчуулалцаж,   редактороор ажиллаж байгаа Д.Энхзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ номын гол онцлог нь юу вэ?

-Энэ ном зөвхөн хүний биеийн эрүүл мэндийн салбарт ажиллаж, сурч буй хүмүүст тус болоод зогсохгүй  олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээл болох юм. Энд орж буй зурагнууд нь орчин үеийн оношлогооны хамгийн нарийн тоног төхөөрөмжийг ашиглан авсан. Хүний биеийн эрхтэн тогтолцоо, түүнийг бүрдүүлж байгаа эрхтнүүд, эрхтнийг бүрдүүлж байгаа эд, эс, тэнд явагддаг процессыг ойлгуулна. Тайлбарууд нь энгийн, мэргэжлийн бус хүн ойлгохоор болсон.

-Номыг жирийн иргэд уншаад эрүүл мэндээ хамгаалах, эсвэл би өвчилжээ гэдгээ мэдэх боломж бий юу?

-Энэ номонд зөвхөн биеийн бүх эрхтэн тогтолцооны талаар өргөн дэлгэр мэдлэг өгөөд зогсохгүй, нийтлэг тохиолддог 200 гаруй өвчний шинж тэмдэг, үүсэх шалтгаан зарим нэг эмчилгээний талаар дэлгэрэнгүй тайлбарлан өгүүлсэн байгаа. Тийм болохоор хүн хэрхэн өөрийгөө эрүүл авч явах талаар эндээс мэдээлэл авч болно. Үүний зэрэгцээ хэрхэн хооллох, хэрэв өвчилсөн бол аль шатанд юу анхаарах, эмчилгээ зөв хийгдэж байна уу гэдэгт хяналт тавих мэдлэгтэй болно. Ер нь айлын номын санд заавал байх номын нэг  болно гэдгийг онцолмоор байна.

            Манай эмч нар эмчилгээ талдаа анхаараад эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах талаар олон нийтэд ойлгуулахдаа тааруухан байдаг. Тэгвэл энэ номыг ашиглан ямар ч насны хүнд зөвлөгөө өгч, зураг дээр тайлбарлаж ойлгуулах боломжтой болно. Өвчтөнд өвчний учир шалтгааныг тайлбарлаж өгөх, ийм явцтай, ингэвэл эдгэрнэ, хүндэрвэл ийм явцтай гэсэн ойлголт өгөхөд хялбар болох юм. Жишээ нь бид архи эрүүл мэндэд муу гэсэн ерөнхий юм хэлдэг. Тэгвэл энэ номноос архи уухад чухам ямар эрхтэнд нь яаж нөлөөлөдөг, түүний үйл ажиллагааг хэрхэн хүндрүүлдэг, цаашлаад ямар хүндрэл үүсэх талаар  нэг бүрчилэн ойлгуулж болох юм. Оюутнуудын хувьд өдөр тутмын гарын авлага, сайн лавлах болж таарна.

Нүд яагаад хардаг, чих яаж сонсдог, мартах санах үйл ажиллагаа, хайрлах, үржих гэх мэтчилэн хүний амьдралд тохиолддог бүхий л үйл явцын учир шалтгааныг гүнзгийрүүлж, эрхтэн, эд эсийн түвшинд ойлгох боломжийг энэ ном өгнө.

-Хэзээ уншигчдын гар дээр очих бол?

- Номыг ЭМЭШИС-ийн Анатомийн тэнхмийн багш, эрдэмтэн профессоруудаас бүрдсэн баг орчуулсан. Одоо эхийг нь бэлтгээд дуусаж байна. Ирэх сард Англид хэвлүүлэхээр төлөвлөж байгаа.  

Зарим хүн машин техникийн талаар маш нарийн мэдлэгтэй байхад зарим нь морь малын онцлог, бие эрхтнийг нь нэг бүрчлэн судалчихсан байдаг шүү дээ. Тэгсэн хэрнээ өөрийн бие эрхтэн, түүнийгээ эрүүл байлгах талаар мэддэггүй нь харамсалтай санагддаг. 21 дүгээр зууны хүн өөрийгөө мэдэхгүй, эрүүл мэндээ хамгаалж чадахгүй байна гэдэг байж болшгүй зүйл.  Бүх насны хүн өөрөө өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Орчин үеийн залуус өөрийгөө таньж, эрүүл байж  ихийг сурч бүтээнэ гэдгийг эртнээс ойлгох хэрэгтэй.  Хүний бие гэдэг бол гайхамшиг юм. Ямар ч комьпютер тархийг гүйцэхгүй. Кибернетикийн ямар ч машин байлаа гэсэн хүний эрхтэн тогтолцооны хөдөлгөөнийг давж хөдлөхгүй шүү дээ. Тийм учраас эрүүл мэндээ сахин хамгаалахыг хүсдэг хүмүүсийн ширээний ном болно гэж итгэж байна.

                            

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 6913 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

er ni tegeed iib nomnyyd hovor bdag shdee











Зочин хэзээ бичсэн: 13:54, 2013-11-11 | |
hunii biy nom avna 99122213 cd tein mongol hel deer
дорж (зочин) хэзээ бичсэн: 22:48, 2013-04-15 | |
rolling on the floor алга ташилт raised eyebrow whew! гайхах миа тэврэлт ирмэх гуниглах ярзайтал инээх тормолзох үнсэлт cool баяртай байна улайх хайртай зүрх өвдөх санаа зовох cool ууртай гоё шүү миа
Зочин хэзээ бичсэн: 19:28, 2010-02-24 | |
сайн уу?
hezee nom chin garah we? bi anagaahiin oyutan ymaa teed ih sonirholtoi sanagdlaa. er ni ene nomoo mergejliin hun haraad oilgohoor jiriin hun haraad ooooilgohoor hwel zugeer sanagdlaa
Yg hezee hewleltneesirehiin hariu bichij chadah uu?
byambasuren (зочин) хэзээ бичсэн: 16:06, 2010-01-05 | |
zaawal unshina

Зочин хэзээ бичсэн: 17:30, 2009-01-15 | |
rolling on the floor rolling on the floor rolling on the floor
Зочин хэзээ бичсэн: 21:18, 2009-01-14 | |
Гадуур шүүх эмнэлгийн номнууд ховор байх юм. Дахиж хэвлэж болдоггүй юм уу. Ганбат, Түндэврэнцэн нарт дуулгахыг хүсье.
dadido хэзээ бичсэн: 18:02, 2008-07-31 | |
сонирхомц
g84 хэзээ бичсэн: 16:05, 2008-07-25 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 219-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг