Итгэж болохгүй эвлэрч чадахгүй үнэн гэдэг
2008-07-23,10:36
Саяханы сайхан юм бүхэн сэтгэлийн гүнээс уяатай. Хайртай гэж хэлээд үнсэж, өөрийг минь бүхнээс хамгаалж явсан хань нөхөр минь өнөөдөр нэгэнт үгүй болжээ. Итгэж чадахгүй, эвлэрч болохгүй энэ үнэний өмнө өвдөг сөхөрч, ганцаардаж, айж, уйлж гашуудаж байна. Хичнээн цаг хугацааг хэрхэн туулж, яаж амьдарнаа гэхээс айж байна. Хорвоо дээр итгэж найдаж, гар сарвайх хүнгүй болсон ч юм шиг. Хань минь миний түшиг тулгуур багана, миний гэх бүхнээс хамгийн эрхэм нандин нь байж. Түүнтэйгээ амьдрарсан зургаан жил 60-н жилийн баяр баясгалан, итгэл найдвар, урам зориг, эрч хүчийг өгч байжээ. Харин түүнгүйгээр өнгөрөөх өдөр хоног, ямар байхыг төсөөлж чадахгүй байна. Уйлмаар, орилмоор, хаашаа ч хамаагүй зугатаад энэ амьдралаас яваад өгмөөр...
бичсэн: gereltuya төрөл: |
(6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1322 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Чи бол Тэнгэрлэг Монгол Бүсгүй
Юуны өмнө чиний блог их таалагдлаа. Сайхан бичих юмаа. Өнөөдөр л орж үзэж байна. Нэлээд бичлэгийг чинь уншлаа. Ийм сайхан боловсролтой чадалтай дээрээс нь чи омог төгөлдөр Монгол Бүсгүй шүү дээ. Амьдрал үнэхээр нандин зүйлийг тань эрт авчээ. Гэхдээ түүний тань үргэлжлэл болсон 2 сайхан үр байна. Энэ насны амьдрал маань зүгээр л нэг зогсоолтой адил шүүдээ. Хань тань таныг дараагийнхаа буудалд очоод л хүлээж байгаа. Түүн дээрээ омог бардам очихын тулд сэтгэлээ хатамжлан гуниг сүүдрээ үргээж зөв, сайхан амьдраарай. Чи чаднаа. Та 3-т халуунаас халуун аз жаргал хүсье.
Degi хэзээ бичсэн: 01:14, 2008-11-03 | |
...цаг хугацаа л бүхнийг харуулах байх даа...
dadido хэзээ бичсэн: 18:09, 2008-07-31 | |
Юуг ч өөрчилж чадахгүй болохоор сэтгэлийн тэнхээтэй байгаарай.
Friska (зочин) хэзээ бичсэн: 18:11, 2008-07-24 | |
Би хатуу, зоригтой байгаад яах ч юм билээ. Орилоод уйлаад эсвэл араас нь яваад өгмөөр байна. Гэхдээ хүний муу нь үхдэггүй гэсэн. Амьдрах л байх. Хоёр хүүхдээ өрөвдөөд байх юм. Ханатлаа ааваа гэж дуудаж чадаагүй ч юм билүү
gereltuya хэзээ бичсэн: 18:07, 2008-07-24 | |
Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч өнөөдөрөөс эхлээд шинэ төгсгөлийг бүтээж чадна...
Үлдэж байгаа ч эхлүүлснийг үргэлжлүүлэн амьдарч бас чаднаа. Миний найз сэтгэлийн хаттай хүн шүү.
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 18:06, 2008-07-23 | |
Мэдэхгүй юм даа
Надад хагацал тохиолдож байсан тэгэхдээ би харамсаагүйгээр үл барам бүүр баярласан гээд боддоо. хүмүүс надаас айдгийн шдээ. Би бол араатнаас дор амьтан байгаа биз дээ.
vandaa84 хэзээ бичсэн: 13:05, 2008-07-23 | |