Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
662228 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 223-р хуудас. | дараах >>

Шартахгүй нарги боломж бий

2008-07-09,16:29

Сархад зооглох хэмжээгээ тохируулж нас эрэмбээр тогтоодог байсан эцэг дээдсийнхээ уламжлалыг умартсан өнөө цагт баяр болгоноор шахам тасарч унадаг нөхдүүд ч олон бий. Найзынхаа төрсөн  өдөр, цагаан сар гээд тэмдэглэлт баяр ёслолоор ганц хундага тогтоодоггүй хүн бараг байхгүй. Маргааш  нь шартахын зовлонд унаж, түүнээсээ ангижрах гэж үйлээ үздэг. Тэгвэл шарталтыг “молигодох” арга бас байдаг аж.

Бид шарталтыг “зараа залгих” гэж гоочлон нэрлэдэг бол германчууд “муурын улилт”, францад “модон хоншоор”, норвегичууд “мужааны ажил тархин дотор” гэх зэргээр нэрлэдэг байна. Эмч нарын хэлж буйгаар хүний бие организм гаднаас орж ирсэн хорыг эсэргүүцэж, уух дур сонирхлыг хязгаарлаж байдаг сайн нөлөөтэй хэмээн үздэг.

Уухын өмнө биеэ бэлдэх:

  1. Тэмдэглэлт томоохон баярын өмнө өдөржин гадуур гүйж эдээ будаагаа бэлддэг. Оройжин ширээ засч ядраад олигтой ч юм идэлгүй жаахан балгаад шууд согтчихно. Тэгвэл шөнөжин наргиж цэнгэхийн өмнө жаахан ч гэсэн дугхийж, аяга хоол идээрэй. Ядаж цөцгийн тос эсвэл загасны дүрсээр хачирласан талх ганц хоёр зүсмийг идвэл ходоодонд тосон өнгөр тогтно.
  2. Цусны даралт багатай хүмүүс наргихын өмнө аяга халуун кофе уухад гэмгүй. Хэрвээ юу ч идэж уулгүй найрын ширээний ард суувал та ганц хундага уугаад л ухаан алдаж болзошгүй.

Ууж байхдаа яах вэ?

1.      Уухдаа пиво, вино, архийг хольж хэрхэвч болохгүй. Бага гарадустайгаас их градустай, эсвэл эсрэгээр их гардустайгаас багаруу шилжүүлэн уувал “нөхөр” шарталтад арай бага өртөж болох юм. Ялангуяа цагаан архийг төрөл бүрийн винотой хольж уух нь аюултай. Болж өгвөл баярын турш нэг л төрлийн согтууруулах ундаа хэрэглэсэн нь дээр.

2.      Цагаан архи, джин зэрэг нь шарталт хамгийн бага өгдөг. Коньяк, виски хөнөөл ихтэй бол улаан дарснаас цагаан илүү бага шартуулдаг байна.

3.      Өглөө нь бага шартахын тулд архиа цэвэр ус, жимсний шүүсээр даруулаарай. Хийжүүлсэн ундаа архины шингэлтийг түргэсгэж амархан согтоодог гэдгийг санаарай.

4.      Цонхоо онгойлгож өрөөндөө цэвэр агаар оруул. Бүгчим, тамхины утаатай өрөөнд толгой өвдөж, дотор муухайран шарталт хурц хэлбэрт шилждэг.

Уусны дараа авах арга хэмжээ:

1.      Унтахын өмнө хэдэн аяга ус заавал уу. Урьдчилан өвчин намдаах эм ууж болно. Гэхдээ нойрны эм ууж хэрхэвч болохгүй.

2.      Өглөө босуут халуун шүршүүрт орж, аяга шүүс уу. Шарсан, хайрсан, утёан, нөөшилсөн бүтээгдэхүүн болон сүү, өтгөн кофе, хийжүүлсэн ундаа хэрэглэж болохгүй. Харин хивэгтэй талх, цагаан будаа, чанасан мах идэж, тараг бага багаар уу.

Шарталтыг намдаах аргууд:

·        Улаан лоолийн шүүс, давстай түүхий өндөг, зөгийн бал, лимонтой цай сайн уу.

·        Жүрж, усан үзэм зэрэг жимч фруктоз ихээр агуулдаг учир архийг задлахад сайн нөлөө үзүүлдэг тул жаахан ч хамаагүй идээрэй.

·        Олон зуун жилийн турш шалгарсан арга бол даршилсан зүйлийн шүүс уух. Тухайлбал, өргөст хэмх, байцааны шүүс гэх мэт

·        Бүр тэсч чадахгүй хэцүү байвал хөлний эрээн булчин дээрээ гич, толгой дээрээ мөс тавь.

·        Жаахан өлс, орноосоо босолгүй хэвтэж, сайн унт. Зарим үед цэвэр агаарт тааваараа удаан алхах ч тус болдог.

 

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1110 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

shartsan ii margaash margaash hurdan boloosoi l gj bodogdog sh uu aimaar aimaar
naiz (зочин) хэзээ бичсэн: 19:46, 2009-11-19 | |
ууна,тасрана, шартана гэдэг маний ажил байхоо зайлуул...
дунд нь жаахан, заримдаа их төвчигнөөнтэй хаха
300-н блог хэзээ бичсэн: 19:10, 2009-11-19 | |
Аймшигтай.
Angaahai хэзээ бичсэн: 17:59, 2009-11-19 | |
бурхан багш юу гэлээ- Уу л гэсэн шд гоё шүү
director хэзээ бичсэн: 17:49, 2009-11-19 | |
чи бол хүн биш бурхан
хатуу үнэнг хэлэхэд шартах ч бас л хэцүү шүү хө ямарч л байсан үнэтэй цэнэтэй мэдээлэл байна шүү хө чи бол хүн биш бурхан байлаа өнөөдөр би яг л амь тавьж буй амьтан байлаа хө
dream хэзээ бичсэн: 17:44, 2009-11-19 | |
big grin yho;winking Мань мэт шиг хүнд ёстой хэрэгтэй зөвлөгөө байна даа big grin баярлалаа
xvv хэзээ бичсэн: 01:08, 2008-07-10 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 223-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг