Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
662357 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 231-р хуудас. | дараах >>

Шоронд орох гэж байж юугаар ч идсэн яадаг юм бэ гэж загнасан

2008-07-05,09:18

Шоронд орох гэж байж юугаар ч

идсэн яадаг юм бэ гэж  загнасан

Энэ сарын 1-ний өдрийн үймээн самуунтай холбогдуулан олон хүнийг саатуулсан. Ингэж саатуулахдаа гэм зэмгүй олон хүнийг хомроголон авч яваад, зодож дарамтласан байх юм. Тэдний нэлээд хувийг насанд хүрээгүй хүүхэд эзэлж байгаа юм. Гэрийнхээ гадаа тоглож байсан хүүг хүртэл аваад явсан гэхээр цагдаагийн байгууллагын ямар арчаагүй дорой байгаа нь харагдах бизээ.

 

-     Хэзээ баригдаж, саатуулагдсан бэ?

-         Үймээн болсны маргааш орой буюу долдугаар сарын 2-ны 18 цагийн үед ажлынхаа ойролцоох ТҮЦ орчихоод эргэтэл хойноос нэг цагдаа “Амрыг эрье” гэсэн.  Пургон дээрээ дагуулж очоод зодож, машиныхаа шалан дээр доош харуулан хэвтүүлээд бороохойдож зодсоор улсын мөрдөн байцаах газар аваачсан. Ёо ёо гэхээр “Чи ганцхан удаа ёолж байхад, цаана чинь өчнөөн цагдаа өвдөж байна” гэж хэлж  байсан. Тэр ТҮЦ-нээс юм авч байсан өөр нэг залуу, насанд хүрээгүй хоёр хүүхдийг ч авч явсан. Цагдаа нар ёолохоор баашиллаа гээд, дугарахгүй байхаар гүрийлээ гээд л зодоод байсан.

-         Байцаалт авсан биз дээ? түр саатуулах байрны орчин нөхцөл ямархуу байна?

-         Улсын мөрдөн байцаах газарт бид дөрвийг ээлжлэн байцааж, үймээн самууны үеэр тэнд очсон уу гэсэн ганц асуулт тавиад “Очоогүй” гэж хариулахаар зодоод байсан. Тэр ч бүү хэл тэнд очсоныг чинь гэрчлэх зураг, бичлэг байгаа гэж сүрдүүлээд зодсон. Тавьсан асуултдаа заавал “Очсон” гэдэг хариу л авахыг хүсч байсан. Тэндээсээ ганц худаг руу ачина гэж байсан ч тэнд хүн хүлээж авахгүй гээд дэнжийн мянгын түр саатуулах байр луу хүргэхээр болсон. Ингэхдээ замдаасаа хүн нэмж ачсаар 30 гаруй хүнийг тэнд аваачсан. Харгалзаж байсан цагдаа нарын нэг нь суу гээд, нөгөө нь зогс гээд, аль аль нь тушаал биелүүлсэнгүй гэж цохиж зодож байсан. Биднийг ганц машины гаражид зуу зуугаар нь хонуулсан. Гадаа хонуулна гэж байсан ч бороо орсон болохоор гаражид оруулсан л даа. Маргааш өглөө нь үймээний үеэр зодуулсан цагдаа нар ирж өөрсдийгөө зодсон хүмүүсийг ялгаад, дараа нь шээсний шинжилгээгээр архи уусан эсэхийг тогтоож нэг хэсгийг, зураг бичлэгтэй тулгаж нэлээд хүнийг авч явсан. Үймээнд оролцсон залуусыг цагдаа нар голдуу баруун гар тал руу нь цохиж бороохойдож байсан бололтой бүх хүмүүсийн баруун гарыг шалгаад хөхөрсөн, шархтай хүмүүсийг ч ялгаж байсан.

-         Баригдсан хүмүүсийн дунд гэмгүй хүн олон байсан уу?

-         Зүгээр явж байгаад баригдсан хүн зөндөө байсан. Надтай хамт түр саатуулах байранд очсон хүмүүсийн ихэнх нь 14-17 насны хүүхэд байсан. Зарим нь гэрийнхээ гадаа тоглож байгаад баригдаж ирсэн гэх хүүхэд ч байсан. Миний бодлоор цагдаа нарт хүн барьж ирэх нормын тоо тогтоож өгсөн байх. Тэгээд л тэд хэнийг ч хамагүй баривчлаад саатуулаад байсан болов уу.

-         Түх саатуулах байранд хоол, унд өгсөн үү?

-         Хоол унд бараг өгөөгүй. Өглөө жаахан талх өгсөн нь хатчихсан, бас эвгүй амттай байсан болохоор идээгүй. Өдөр нь гэдэстэй будаа өгсөн. Халбага нь заваан байсан болохоор тогооч эгчээс нь сольж өгөхийг гуйсан. Харин тэр эгч “Та нар шоронд орох гэж байж юугаар ч идсэн яадаг юм бэ” гээд загнаад байхаар нь хоолоо идээгүй.  

-         Хэзээ суллагдсан бэ?  

-         Маргааш нь ээж батлан даалтаар гаргахаар хөөцөлдөж, ажил дээрээс тодорхойлолт гаргуулж би дэнжийн мянгаас эргээд улсын мөрдөн байцаах газарт ирсэн. Энэ үеэр монгол телевизийн сурвалжлагч нар ирж ярилцлага авах гэж байсан. Байцаагч, дарга нар нь “Биднийг огт зодоогүй, хоол унд сайн өгсөн гэж хэл. Зааснаас өөр үг хэлж болохгүй” гэсэн. Батлан даалтаар гарахаар болж байцаагчаас тэлээ, түрийвч, гар утсаа авахаар орох хооронд хүртэл зодож, дарамтласан. Гарынхаа үсгийг хурдан зурсангүй, өрөөнд өмдөө тэлээлэх гэлээ, ширээн дээр юм тавьлаа гээд хийсэн үйлдэл бүхнийг буруутган цохьж байсан.   

бичсэн: gereltuya төрөл: | (14) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1188 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Зодуулсандаа өширхсөн ард дараа нэг цагдааг зодно. Зодуулсан цагдаа нь өш санаж дургуй хүргэсэн ядарсан нэгнийг бороохойдно. Энэ тойрог тасарахгүйнээ.
Албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагаа өмөөрмаар
Хамаг нэр нүүрээ арддаа барсан тэднийг өрөвдмөөр
Хэт их өрөвдөхөөр өрлүү өшиглөөд байхийн. яалтай билээ. sad
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 05:14, 2008-07-07 | |
Бас нэг
Хоёулаа нэг зүйлийг нэг талаас нь харвал ямар өрсөлдөөн байхав дээ. хэ хэ. Харин эсрэг, тэсрэг байвал илүү дээр ш дээ.
vandaa84 хэзээ бичсэн: 03:14, 2008-07-07 | |
Үнэнийг бичсэн
Үнэнийг бичсэн байх л даа. Тэгэхдээ би бас тиймэрхүү ажиллагааг гадарладаг ийм зүйл болох үндэслэлгүй. чиний ярилцсан хүн өөрөө бөөн өшөө хорсол болсон амьтан байгаа даа. Хийсэн хэргийн төлөө шударгаар хариуцлага хүлээж чадахгүй нөхдүүд өөрсдөө чамд үнэн, бодит байдлыг хэлж өгч чадах болов уу, Миний хувьд их эргэлзэж байна. Төр шаардлагатай үед амиа бодсон үй олон хөөрсөн нөхдүүдэд төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр хөөрсөн түмэн чинь чинийг гэрийг маргааш нь шатаах ч байсан юм билүү. Цаадуул чинь оргүй зүйлийг байсан мэтээр ярьж, нийгэмд дахиад хагарал бий болгох гэж байна л даа.
vandaa84 хэзээ бичсэн: 03:08, 2008-07-07 | |
хүүг дэмжлээ
үнэхээр дээрээс шидсэн чулуу. Гэхдээ байгаа онохгүй гэмгүй хүний толгой дээр унаад байнааааааааааааа
Зочин хэзээ бичсэн: 02:56, 2008-07-07 | |
Нэлээн дээрээс шидсэн чулуу байхаа...
Ёстой үнэхээр муухай юмаа... Ийм балиар нийгэмд амьдарч байгаа гэж бодохоор хоолой бачуураад байна.
Тэр цагдаа нар ямар ч тушаалтай байлаа гэсэн бас өөрсдөө толгойтой хүмүүс юм байгаа биз дээ? Цагдаа нарыг би өмөөрөөд л байсан нэг талаар уур хүрч байна angry Гэлээ ч хамгийн гол биднийг хооронд нь эвдрэлцүүлж, зодолдуулж, нэгнээр нь нэгнийг нь зодуулж байгаа тэр новшнуудыг идэж уусандаа гахаад үхчихээсэй гэж гэж Монгол хүн бүрийг нүдээ аниад чин сэтгэлээсээ хараахыг уриалж байна... Бид ийм хүмүүсийг дээш гаргасандаа өөрсдөө буруутай... crying crying
xvv хэзээ бичсэн: 14:58, 2008-07-05 | |
Галаад
Ирээдүйн хуульч болох гэж байгаа хүн тухайн орчин нөхцөл, цаг үеийн байдлыг бодитоор үнэлэж сурах чухал байхаа. Гэхдээ энэ миний бодол. Чамд амжилт хүсье.
gereltuya хэзээ бичсэн: 14:09, 2008-07-05 | |
тушаал нь ямар утгатайг мэдээгүй байгаа ч цагдаа нар бас нэлээн уур уцаар, хорсолтой байгаа юм шиг санагдаж байгаа.

Тийм цагдаа нар шударга байцаалт явуулна гэдэг эргэлзээтэй л дээ.
энэ л сэтгэл зовоосон зүйл байх шиг байна
galbaatar хэзээ бичсэн: 13:41, 2008-07-05 | |
тийм ээ, дотор бачуурам.

Таныг дэмжих нь миний ажил л даа.

happy
Хуулийн оюутан миний хувьд цаасан дээрх хуулийн бүхий л боломжийг бодит байдалтай хослуулж чадах нь маш хэрэгтэй зүйл гэдгийг л нэлээн мэдэрч байгаа даа.

Ямарч байсан бид олуулаа.
Танд баярлалаа
galbaatar хэзээ бичсэн: 13:37, 2008-07-05 | |
Галбаатарт
Хүний эрхийг хамгаалагч гэх нь ч хаашаа юм. Хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээн авч, тэдний эрх ашгийг хөндсөн ямар нэг зүйл болбол өөрийнхөө хэмжээнд сэтгэл гаргаад ажиллахыг хичээдэг. Гэхдээ бид адилхан хоёр хөлтэй, хохимой толгойтой амьдрах л гэж яваа хүмүүс. Тэгээд ч тэнд баригдаад хоригдсон хүмүүс ямар нөхцөлд, яаж дарамтлуулж байгааг бодохоор л дотор бачуураад байна. Дэмжсэнд баярлалаа Галбаатараа.
gereltuya хэзээ бичсэн: 13:32, 2008-07-05 | |
уух зүйл өгөхгүй, ганц өгсөн ус нь олон хүнд юу ч болохгүй байгаа гэж байсан.

Тэд шээсээ л ууж байгаа гэж мэдээлэл авсан л даа.
galbaatar хэзээ бичсэн: 13:32, 2008-07-05 | |
би таныг хүний эрхийн хамгаалагч гэж ойлгож болох уу?

Би бас иймэрхүү ярилцлага авдаг ажилтай явж байгаа.

Бид нэг багийнхан юм шиг санагдлаа
galbaatar хэзээ бичсэн: 13:27, 2008-07-05 | |
Би өөрөө энэ хүнтэй уулзсан юм. Тэр хүний нэр ус, элдэв шошго зүүх хэрэггүй байх гэж бодоод шууд биччихсэн юм.
gereltuya хэзээ бичсэн: 13:08, 2008-07-05 | |
энэ ярилцлагаа хаанаас авсанаа бичээч
AttiIa хэзээ бичсэн: 13:01, 2008-07-05 | |
Цагдаадаа ч байгаа юм биш
Зодоод байгаа асуудал бол ойлгомжтой. Хөөрхий хүүхдүүдийг тэнэдэг, бүлэглэж архи уудаг гээд байсан ш дээ. Тэгсэн нөхөр цагдаа нар өөрсдөө л аваад явсан юм байна ш дээ. Энэ бол гарь магнай гэдэг кинон дээр гардаг шиг нэлээд дээрээс шидсэн чулуу байхаа....
Зочин хэзээ бичсэн: 12:55, 2008-07-05 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 231-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг