Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649191 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 246-р хуудас. | дараах >>

Гэрийн тоосны харшил нь хачигны ялгадасаас үүдэлтэй

2008-06-19,15:17


Гэрийн тоосонд “тоосны хачиг” гэгч жижиг амьтан үй олноороо аж төрдөг.  Тэдгээр нь хүний арьсны хогжруу, үс ноос, бактери, мөөгөнцрийн үрээр хооллон  ихэнхдээ ор дэвсгэр, хивс зөөлөн, тоглоом хувцсанд  амьдардаг.   Тэдний ялгадас агаарт тархах үед хүнд харшил үүсгэхийг “тоосны аллерги” гэж нэрлэдэг байна.  Түүнээс биш хамраар тоос шороо ороод хүн найтааж ханиах нь  тоосны харшил бус ажээ.

Хачигны харшил нь таныг насан туршид “зовоож” ч магадгүй. Хачиг нь 420 микрон урттай маш жижиг учраас энгийн нүдэнд харагдахгүй.

 Нэг грамм тоосонд 10000 орчим хачиг үүрлэсэн байдаг. Гэвч хүн бүхэн үүнд харшаад байхгүй. Хэт мэдрэмтгий юмуу биеийн эсэргүүцэл муутай хүмүүст нөлөөлж харшилж эхэлдэг.  Энэ хачиг нь хүчирхэг найман хөлтэй, түүгээрээ хивсний үснээс зуурах тул тоос сорогчинд ч сорогддоггүй ажээ. Нэмэх 20-30 градусын дулаан, 75-80 хувийн чийглэг орчин тэдний амьдрах, өсч үржих хамгийн боломжит нөхцөл болдог. Харин хасах 25 градуст тэрээр нэгээс хоёр цаг л тэсдэг аж. Эхээс төрсөн “нялх” хачиг дөрвөн өдрийн дотор нас биед хүрч, үржилд орох чадвартай болно. Эм хачиг гурваас дөрвөн сар амьдарч 300 орчим өндөг гаргадаг. Хачгийг устгах хамгийн шилдэг арга нь түүний амьдралын тааламжит нөхцөлийг үгүй хийх юм.    

Хэрвээ танд доорх шинж тэмдэг илэрч байвал  гэрийн тоосны хачгаар үүсгэгдсэн харшилтай  болсон гэж тооцож болох нь

  • Шөнийн цагаар  цээж бачуурч, ханиах, найтаах байдал давтамжтайгаар илрэх
  • Намар, өвлийн цагт нус гоожих, нүд загатнаж хавагнах, нүдний зовхи хөхөлбөр туяатай болох
  • Тоос сорогчтой ажиллахад хамар битүүрч, нус гоожих
  • Ор хураах болон даавууг солиход найтааж ханиалгах
  • Өглөө орноос босонгуут найтаах нь тогтмол давтагдаж эхэлбэл та харшлын эмчид даруйхан хандаарай.

 Гэрийн тоосны харшилтай  болчихсон бол доорх зөвлөгөөг өдөр тутмын  амьдралдаа заавал хэрэгжүүлээрэй

  • Гэрийнхээ шороо тоосыг тоос сорогчоор цэвэрлэж манаруулснаас чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж занших
  • Тоосны хачиг халуун, дулаан чийгтэй орчинд амьдарч үрждэг. Нэн ялангуяа орны гудсанд олноор үрждэг тул унтлагын өрөөг аль болох сэрүүн байлгаж, гудсыг тогтмол гадаа наранд тавих хэрэгтэй
  • Тоосны хачиг нь хүний гуужсан арьсаар хооллодог. Тиймээс унтлагын хувцас өмсөж заншаарай.
  • Гудасны өнгө, цагаан хэрэглэл, унтлагын хувцсаа нэмэх 60 градусын халуун усаар угаах хэрэгтэй
  • Угааж цэвэрлэдэггүй зөөлөн тоглоомыг гялгар уутанд хийн хөлдөөгчинд 24 цаг болгоход тоосны хачиг бүрэн үхдэг.
  • Буйдан худалдаж авахдаа давуун бус савхин бүрээстэйг сонгоорой

 

Нарны харшил хэзээ эхэлдэг вэ?

Нарны харшил нь зургадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилдэг. Хэт мэдрэг арьстай хүмүүс болон ямар нэгэн харшлын суурь өвчтэй хүмүүс нарны харшлаар өвчлөх нь элбэг.

            Шинж тэмдэг нь хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу оргин загатнадаг. Энэ нь улмаар даамжирч маш зовиур шаналгаатай болдог. Нарны харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө эмчилгээ хийлгэх боломжтой гэж мэргэжлийн эмч хэлж байна.  Харин манайхан харшилтай гэдгээ мэдсээр байж наранд гараад тууралт өгсний дараа эм ууж, тос түрхдэг. Эсвэл эмчид ханддаг. Нэгэнт л нарны харшилтай болчихсон бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй байж, чийглэг агаараар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох нь харшлыг сэдрээхгүй байх нэг арга юм.  Хэрвээ гадуур явах шаардлагатай бол даавуун материалтай битүү хувцас өмсөж, нүдний шил, саравчтай малгай тавих хэрэгтэй.  

 Зарим төрлийн харшлын үед юу анхаарах вэ?

Хөгцний харшилтай хүн гэр орныхоо хана, ариун цэврийн өрөөндөө хөгц байгаа эсэхийг байнга шалгаж цэвэрлэн засварлах хэрэгтэй. Хуурай чийггүй газар хөгц ургахгүй тул өрөө тасалгаандаа тогтмол салхи оруулж бай.

Тасалгааны ургамлын шороонд хөгц ихээр ургадаг. Шороог байн байн солих шаардлагатай. Хэрэв ингэж амждаггүй бол тасалгааны ургамлаас бүрэн татгалзаарай. Заавал таримал ургамалтай байя гэвэл чийггүй нөхцөлд амьдрах чадвартай кактус зэрэг ургамлыг сонгох нь зүйтэй.

 

Харшлын астматай үед хүч тамир шаардахааргүй, усанд сэлэлт зэрэг спортоор хичээллэх хэрэгтэй. Хүйтэн нөхцөлд цана, чарганы спортоор хичээллэж болохгүйг анхаараарай. Мөн амьсгалын замын халдварт өвчнөөс онцгой сэргийлж, өвөл ам хамраа зузаан ороолтоор ороож хүйтэн агаараар шууд амьсгалахгүй байх нь чухал.

 

Гэрийн тэжээмэл амьтны үснээс харшилтай бол та хайртай амьтнаа ойр дотныхондоо өгөөрэй. Хэрвээ өөр байранд нүүж орохоор бол өмнөх айлын байрыг сайн цэвэрлэж хялгас үснээс нь цэвэрлэх нь зүйтэй. Зөвхөн амьтны үс ноос гэхгүй олон жил тэжээсэн хайртай загаснаасаа харшил авдаг тохиолдол ч гардаг.

 Диатезтай хүний арьсан дээрх бактерийн тоо эрүүл хүнийхээс 100-1000 дахин ихэссэн байдаг. Тиймээс хувцас аль болох зөөлөн, даавуун байх хэрэгтэй. Синтетик болон арзгар хувцас бие үрж улам загатнуулна. Хувцас бие барьж болохгүй, салхи оруулахаар өргөн зайтай байх нь танд илүү тааламжтай байна. Барууны зарим орнуудад арьсны харшилтай хүмүүст мөнгөжүүлсэн даавуугаар хийсэн хувцсыг эмнэлгийн даатгалаар өгдөг. Учир нь мөнгө бактерийн өсөлтийг зогсоодог байна.

 

Резиний харшилтай хүн ховор тохиолддог ч  эмчид хандагсдын дунд нэлээд их хувийг эзэлдэг. Бид өдөр тутмын амьдралдаа резинийг өргөнөөр хэрэглэдэг. Энэ харшлаар өвчлөгсдийн нэлээд хувийг цэвэрлэгээний ажилтнууд эзэлдэг. Ийм хүмүүс гараа хамгаалж резинэн бээлийн дотуур цэвэр даавуун нимгэн бээлий давхар хэрэглэх шаардлагатай бөгөөд гараа аль болох хуурай байлгах шаардлагатай. 

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2627 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Ванны өрөөнд жижиг хар хорхой 3, 4 өөрөө явж байхын яаж утгах уу. Нүдэнд харагдаж байгаа нь л энэ байх л даа
Зочин хэзээ бичсэн: 17:03, 2016-11-02 | |
go
zochin (зочин) хэзээ бичсэн: 16:09, 2014-07-29 | |
mash jijig horhoi
hed honogiin omnoos ajiglasan l da,ene tsegerhuu jijig horhoi minii der hawiar olnooroo guildej bsn,bi dere gargad haychihsan,tgsen ch odo boltol guiged bn,dendu jijig...bi ustgah gj oroldood bolohgui bn,nadad tuslaach,bi hna handah we...ene shawijnaas bolj bi untaj chadahaa bailaa уйлах rolling eyes
yahuu хэзээ бичсэн: 12:54, 2009-10-25 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 246-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг