Олон улсын эрдэмтэд Монголд чуулна
МУБИС, Токио Гакугей ИС, МУИС-ийн сургалт, судалгааны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Шинэ нийгэмд хандсан багш боловсролын шинэчлэл, тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал 5-р сарын 1-2нд зохион байгуулагдах гэж байна.
Хурал хамтран зохион байгуулж байгаа гурван их сургууль Монгол, Япон улсын багш боловсролыг хөгжүүлэх үйлст тэргүүлэх байр суурь эзлэдэг бөгөөд 2006 оноос МУ-ын БСШУЯ болон Японы ЖАЙКА байгууллагатай хамтран дөрвөн жилийн хугацаатай “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төслийг хамтран хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ МУБИС-ийн Мэдээлэл зүйн боловсролын төвд Японы NHK телевизийн Japan Prize–ийн сургалтын цахим материалуудыг байршуулан, Монголын нөхцөлд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлын эхлэл тавигдаад байна.
Зохион байгуулагчдын зүгээс тус хурлыг дээрх их сургуулиудын хооронд тогтсон сургалт, судалгааны хамтын ажиллагааг шинэлэг байдлаар өргөжүүлэн гүнзгийрүүлэх, өргөн олныг хамарсан бүтээлч үйл ажиллагааны эхлэл болгохоор зорьж буй юм.
Хурлаар сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болон манай оронд боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, ололт амжилтууд, шинэ зууны багшийн боловсрол-хөгжлийн чиг хандлага, багш боловсролын стандарт, киррикюлимыг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд багш-сурган хүмүүжүүлэгч, судлаачдын гүйцэтгэж байгаа үүрэг, цаашид гүйцэтгэх хувь нэмрийн талаар илтгэн хэлэлцэх болно.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Намайг З.Ганзориг гэдэг. би боловсролын их сургуулийн компьютер мэдээллийн сулгуулийн компьютер англи хэлний ангийн 3ж курсын оюутан. надад яг энэ мэдээлэл чинь хэрэгтэй байна. өөрөөр хэлбэл NHK TV JAPAN PRIZE нэвтрүүлгийг сургалтанд ашиглах нь. яг энэ сэдвийг би бүтээлч даалгавардаа авсан юм. даанч материал энэ тэр дутмаг юм.
туслахыг хичээнгүйлэн гуйя.
Ганзориг
