Ачааны машины эзэн 100000 төгрөгийн татвар төлнө
2008-04-09,23:22

Авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг дөрөвдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 30-ныг хүртэл хоёр сарын хугацаатай явагдаж байна. Замын цагдаагийн газрын мэдээлснээр Сүхбаатар дүүрэгт харъяалалтай тээврийн хэрэгсэл эзэмшигч СБД-ийн 1-дүгээр хороонд байрлах замын цагдаагийн газар болон “Электрон техник машин судлалын төв”-ийн байр анд очиж үзлэгт орох юм байна.
Татварын хувьд суудлын тэрэгт цилиндрийн багтаамжаас нь хамаарч 16,000 төгрөгөөс дээш , ачааны машинд даацнаас нь хамааруулан 100, 000 төгрөг хүртэл ногдуулж байна. Өөрөөр хэлбэл, нэг тоннын даацтай машинд 25,000 төгрөгийн татвар төлнө гэсэн үг юм байна