Хүүхэддээ заавал сануулаарай
Өнөө өглөө хар үүрээр сэрчихээд мэдээ үзэж суулаа. Гэтэл нэг айоын хоёр хүүхэд ойролцоох эзэнгүй хашаандаа нуугдаж тоүлож байгаад хөргөгчинд орж тоглоод гарч чадалгүй амиа алдсан тухай сонслоо. Үнэхээр хэлэх үг алга. Үүний буруутан нь хэн бэ? Газар хатуу, тэнгэр хол гээч л болж байх шиг. Хэзээ ч хүүхдээ балчир гэж битгий голоорой хүмүүсээ. Дотроосоо онгойдоггүй гэж хэлж ойлгуулсан бол... би ч хоёр хүүдээ ингэж хэлж байгаагүй юм байна бодоод байсан чинь. Зүгээр л сайн тайлбарлаад хэлээд өгвөл хүүхэд сайн ойлгодог шүү дээ. Харин ээж, аавууд бид чинь "болохгүй" гэсэн ганц үгийг омогтойхон хэлчихээд дараа нь үгэнд орсонгүй гэж зандардаг. Хэнд ч, хэзээ ч, юу ч тохиолдож болно. Тэр тусмаа болох болохгүйг мэдэхгүй нялх үрсэд минь. Загнахаасаа өмнө учирлаад гуйгаад хэлээрэй. Болзошгүй юм бүрийг хэлээд сануулаад байхад илүүдэхгүй. Гэрийн ажил гээд ээж таныг бөртөгнөж байх зуур, ажил төрөл мөнгө төгрөг гээд түмэн зүйлийг болгох гэж аав таныг зүтгэж явахад хүүхдүүд чинь юугаар ч тоглож магадгүй, юу ч хийж магадгүй. Та анхааралтай байгаарай. Өмсөх зүүх, идэх уухаас илүү анхаарал, халамжаар үрс минь дутаж байна уу даа хүмүүсээ?
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:

Тэхээр бас яг ингэвэл болохгүй шүү гэж хэлэхээр айдаг ч хүүхэд байна, ингээд үзэхиймсан ч гэдэг хүүхэд байна. Хүүхдийнхээ онцлогийг мэджийж л анхааруулах байх.
