УУЧЛААРАЙ
2007-04-07,22:09
Миний блогийг хэн нэгэн зочин их л анхааралтай уншиж. Тэрхүү уншигч маань суут ухаантан бололтой. МИний үзэл бодол хүсэл мөрөөдөл тэр хүнд огтхон ч хамаагүй атал элдэв үгээр л намайг доромжилж эцэст нь элгээ хөштөл инээсэн юм шиг байна. Хоосон мөрөөдөгч, чалчаа, авгай гээд л бичиж өгч дээ хөөрхий. Гэхдээ би доллар биш шүү дээ. Намайг хараад хэн ч инээх албагүй, би бүгдэд таалагдах ч албагүй. Миний бичсэн зүйл зөвхөн миний л бодол санаа. Дотроо хадгалж явдаг чин сэтгэлийн минь үг. Хүн бүгд над шиг байх албагүй. Нэг хүний үгнээс болж би өөрийгөө өөрчлөх ч ёсгүй. Үзэл бодлыг минь даган дуурайх, хүлээн зөвшөөрөх шаардлага хэнд ч байхгүй, гэхдээ минийх ч бай эсвэл өөр хэн нэгнийх ч бай хүний итгэл үнэмштл бодол санааг хүндэтгэх нь зүйн хэрэг гэж би боддог. Би сая шударга биш зүйл хийсэн. Хийсэн хойноо амаа барьлаа. Бичлэгүүдийн маань доор байсан тэр "их мэдэгчийн" сэтгэгдлүүдийг бүгдийг нь устгачихсан. Дэмий л юм боллоо. Намайг хүмүүс яаж хүлээж авч байгааг уншигч хэн боловч мэдэх л ёстой шүү дээ. Хэний ч бай бичлэг ,бодол санаа, хүсэл мөрөөдөл заавал надад, чамд, хэн нэгэнд таалагдах албагүй. Түүнийг доромжлох эрх ямар эрх мэдэлтэн, хэн гуайд ч байхгүй. Зүгээр уншаад хүндэтгээд өнгөрөхөд боллоо шүү дээ. Нэр нь үл мэдэгдэх зочин гуай уучлаарай. Сэтгэгдлүүд чинь таалагдаагүйдээ бус хүнийг хүндэтгэж сураасай гэсэндээ устгасан юм шүү. Уучлаарай..
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
ээ уншиж амжаагүй байхад устгацымуу??
Яаж байгаам бэ. байж л байг л дээ. Яахав тэр хүн доромжилсон байж болно, хүн бүр уншаад өөр өөрийнхөөрөө хүлээж авна шүү дээ. Харин ч цаг гаргаад муухай ч гэсэн сэтгэгдэл бичиж байнаа гэдэг нь чиний бичлэг бусад хүмүүст ямар нэгэн байдлаар нөлөөлж, гар хөлийг нь загатнуулсан хэрэг шүү дээ. Миний блогт бол сайн байтугай муухай сэтгэгдэл ч хүмүүс бичих нь ховор байдгийм чинь Ямартай ч дэмжиж байдаг шүү. Харин дахиж битгий хүмүүсийн сэтгэгдлийг устгаарай, заримдаа өөр өнцгөөс хардаг, заримдаа модон толгойтой, заримдаа тэнэгүүдийн (би өөрөө ч тэдний нэг байх) бичлэгийг ч уншихад таатай л байдаг шүү дээ.
xvv хэзээ бичсэн: 21:03, 2007-04-11 | |
Сэтгэгдэл
deerh zochind: global dynamikaar ul medegdeh ireeduigee yaj tusuuleed bgaa nuutsnaasaa huvaaltsval bayarlana shuu,
Зочин хэзээ бичсэн: 01:47, 2007-04-09 | |
Сэтгэгдэл
Чи хүний хувийн үзэл бодлыг хорон муу үгээр баллуурдаж гутааж мохоож байдаг хэн юм бэ. Чиний үзэл бодол хаана байна. Чи юу бичсийн. Чиний ганц хоёр хорон муухай сэтгэгдэлийг олж үзлээ. Сүүлийн үед энэ хавийн блогууд руу янз бүрээр дайрч доромжилж байгаа ганц хоёр хүмүүс байгаад байгаа. Хэний хувийн үзэл бодол амьдралын хэв маягыг дэлхийн хөгжлийн хурдаар хэмжихгээд байгаа юмуу хаашаа юм. чи өөрөө дэлхийгээ дагаад гүйвэл барав. Тэнэгээ бага гайхуул.
Зочин хэзээ бичсэн: 06:45, 2007-04-08 | |
Сэтгэгдэл
Sain baina uu ? Erhem and aa,
Yunii omno soyolgui, buduuleg zan gargasandaa hulchil ochii.
Bi suut uhaantan ene ter bishee, zugeer l jiriin neg oyutan.
Hunii tsaana hun bgaa gedgiig uhaarch, tuunii tuulj ongoruulsen amidral, uzel bodol, husel muruudeliig ni huleen zuvshuurch, hundetgej surah heregtei gedegtei sanal neg bna. Hervee delhiig oorchlii gevel ooroo ooriigoo oorchlohoos ehleh heregtei gej Gandhi giin helsen ug bdag shuudee.
Delhii mash hurdatstai hogjij bgaa onoo ued hun ooriigoo tasraltgui dotroosoo hogjuulj oortoo , ger buldee invest hiij bhgui bol hotsorchih geed bgaa yum shig sanagdaad bdag yum. Hun bolovsorch, surch bas ajillaj baih uedee olj avsan chadvar hedii bodit zardaltai baidag ch, ter ni tuhain hund hamaaragdah togtmol kapital ni bolj ogdog. Ingesneer tuhain hunii baylag, hurungu hurimtluulah heregsel boldog ba ulmaar tuhain niigmiin bayalagiig burduulehed ch tulhets oruulna shuudee.
Hundetgesen
Zochin

Зочин хэзээ бичсэн: 06:15, 2007-04-08 | |