Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649236 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 68-р хуудас. | дараах >>

“Төөрдөг байшин шиг” Улаанбаатар

2009-03-19,12:15

Хаврын хавартаа хог нь толгой дээгүүр эргэлдэн “бүжиглэж”, хамар сэтэлмээр үнэр ханхийн сэтгэл аягүйцүүлдэг Азийн цагаан эсвэл арай өөр өнгөтэй дагина Улаанбаатар хотод бид амьдарч байна. Хаана юу байгааг нь олж очих гэж “уйлахаас” наахнуур юм болж бухимдсаар бид ч дасчихаж. Зүү багтах зайтай газар болгонд нь ямар ч зохион байгуулалт, төлөвлөлтгүйгээр байшин барьчихсан болохоор гудамж талбай, байшингаа дугаарлахад төвөгтэй болжээ. Нэг саяас давсан хүнтэй хотын хувьд гудамж, талбай, албан байгууллагуудын нэр, хаяг анхаарлын төвд байх ёстой. Албан байгууллага, орон сууц, гэр хорооллын хашааны булан дээр “Амарсанаагийн гудамж”, “Самбуугийн гудамж”, “Залуучуудын өргөн чөлөө”, “Рашаантын 18” гэх хаяг байдаг ч яг тэр нэрээр нь хүнээс асууж сурвал мэдэх хүн бараг олдохгүй. Нийслэлд 109 гудамж, талбай албан ёсны нэртэй байдаг бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчид нэр “хайрладаг”.

Саяхан интернэт хэсч яваад, нэгэн грек залуугийн Улаанбаатар хотын тухай бичсэнийг уншлаа. Тэрээр Улаанбаатарт ирсэн даруйдаа хотын газрын зургийг аваад, манай улсын нийслэлтэй танилцах аялалдаа урамтайхан эхэлж. Түүн дээр нь хотын гудамжны нэрсийг англиар биччихсэн байж. Англиар бүх гудамжаа нэрлэдэг улс юм болов уу гэж гэж бодсон чинь Монгол хаягаа орчуулчихсан байсан хэрэг. Энэ тухайгаа тэрбээр “Та бодоод үз дээ “Peace avenue” гэж газрын зураг дээрээ биччихээд тухайн гудамж дээрээ болохоор “Энхтайваны өргөн чөлөө” гээд крилл үсгээрээ биччихдэг юм билээ. Ийм газрын зурагтай жуулчин Улаанбаатарт ганц гудамжийг нь ч эрээд олохгүй, төөрнө дөө” хэмээн бичжээ. Гадаадын жуулчин битгий хэл мань мэт нь төрлөх хотдоо төөрч байна. Найзынх маань шинэ байр авч, тэднийд зочлохоор оройхон ажлаасаа гарлаа. Баянзүрх дүүргийн зургадугаар хороо, 13-р хороолол, ...-р байр гэсэн хаяг тогтоогоод баахан алхлаа. Жижигхэн туслах замаар хиллээд нэг нь зургадугаар хороо, нөгөө тал нь 18-р хороо болчихдог “гайхалтай” газраар хөлөө эцтэл бэдрэв. Эцэст нь утас цохин асуувал “Бөхийн өргөөний зүүн талаар уруудаад, тийм дэлгүүр байгаа...” гэхчилэн заавар авч арай ядан олж очив. Хотын төвд хаягжилт ийм байхад гэр хороолол ямар байх нь бүүр ч ойлгомжтой. Орон сууц, барилга байшин, орц, айлууд нь хаалган дээрээ дугааргүй. Нэг үгээр хэлэхэд зорьж очсон газраа олох гэж “оньсого таах” хэрэг гарна. Байгууллагын хаяг ойлгомжгүй, эсвэл хэт нүсэр, зарим нь хараа муутай хүн олж харахааргүй хариугүй жижгхэн. За тэгээд Хятад, Солонгос, Англи гээд есөн шидийн хэлээр биччихдэг. Криллээр байгаа хэдэн хаяг нь бөөн алдаа.

Хөдөөгөө голоод, ажил амьдралын эрхээр хот бараадсан гэр хорооллынхны хувьд бэрхшээл олон. Хаа дуртай газраа хашаа хатгаж, задгай буучихсан тэдэнд сонгуульд нэр дэвшигчид хоосон амлалт өгөхөөс бусдаар хайхардаг байгууллага, албан тушаалтан бий гэвэл бараг л үлгэр. Энэ эмх замбараагүй суурьшлаас болж төрөл бүрийн үйлчилгээ дутмаг. Түргэн тусламжийн тэрэг дуудлага өгсөн айлдаа очих нь өвсөн дотроос зүү эрэхтэй адил.  Хэрэв хашаа бүр тодорхой хаягтай, хаалга бүр дугаартайсан бол ийм хүндрэл гарахгүй. Гудамж гэдгийг би ойлгохдоо эгнэсэн хашаануудын дундуур машин явган хүний замтай байдаг гэж боддог. Харамсалтай нь өнөөдөр байдал эсрэгээрээ. Явж байтал нэг буланд гацчихнна. Эсвэл хоёр болж салаад машин байтугай хүн явах зайгүй шигчихсэн байх юм. Гэр хорооллын айлууд гэрээ хүнд зааж өгөх гэж зовдог. Төв замаасаа салаад, тийм дэлгүүрийн хажуугаар гараад, нэг худгийн урд гудамжаар ороод гэхчилэн ярих нь өрөвдмөөр. Хэдхэн хоногийн өмнө телевизээр хөдөлгөөнт эргүүлийнхэн гэр хороололд гарч байгаа гэмт хэргийг цаг тухайд нь илрүүлж байгаа тухай мэдээ гарлаа. Баярлууштай л хэрэг. Хөдөлгөөнт эргүүлийнхэн “Хотын аль гэр хороолол хаягжилт тааруугаас гэмт хэргийн дуудлага хүлээн авсны дараа нөгөө газраа олж очих гэж мунгинасаар байгаад хамаг цагаа алддаг. Ялангуяа Чингэлтэй, Хайлааст гээд хотын хойд захын гэр хорооллуудад эмх цэгцтэй дугаарласан, хаягжуулалт алга. Нөгөө талаар хөдөөний олон замын хаагуур явах вэ гэдэг шиг хотын гэр хорооллын нүх сүв ихтэй замыг сүлжиж ороосоор байтал байгаа шатахуунаа барах нь энүүхэнд” хэмээн ярьж байлаа. Энэ эмх замбараагүй байдлаас болж эмнэлэг болон цагдаагийн тусламж авч чадахгүй хэн нэгний амь эрсдэж байгаа ч юм билүү гэж бодохоор дотор жихүүцмээр. Монгол Улсын үндсэн хуульд зааснаар бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Харин тэр эрх маань ийм зүйлд ч “сөхөрч” байгаа нь харамсалтай. Бүгдийг нь халуун ус хананаасаа гардаг байранд оруулж чадахгүй ч гэсэн ядаж хүн ойлгохоор хаягжуулчихвал сайнсан. Уул нь “Гэр хорооллын хашаа, гудамжны хаягт мөрдөгдөх стандарт” гэж байдаг юм билээ. Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга байгууламжид дугаар олгох журманд “Гэр хорооллын эхлэл дээр гудамжны нэрийг бичнэ. Гудамжны нэрийн хаягны хэмжээ 66х14 см, цагаан дэвсгэртэй, 0.8 см хэмжээтэй хөх өнгийн хүрээтэй байх бөгөөд хөх өнгөөр гудамжны нэрийг бичнэ. Энэ самбарын хэмжээ 14х14 смбайна гэжээ. Хашааны дугаарын хэмжээ 12х20 см байна” хэмээн тусгажээ. Ийм журам байдаг гэдгийг урьд нь сонсож байсангүй. Журам нь байсаар байтал хэрэгжилт хаана байна вэ? Захын гэр хорооллын эхний гудамжаар алхахад л хаяг ч үгүй, дугаар ч үгүй.

2008 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн ачаар иргэний бүртгэлийн асуудал ч, хаяг дугаар ч тодорхой болно хэмээн горьдож байсан. Харамсалтай нь өнөөдөр ч байдал дээрдээгүй хэвээр л байна. Хаана харъяалагдахаа мэддэггүй, эзэнгүй, “задгай” гэсэн тодотголтой айлууд нийслэлээр дүүрэн. Сонгуулиас зургаан сарын өмнө буюу өнгөрсөн оны эхээр сүр дуулиантайхан эхэлж, гэр хороололд хашаагүй, задгай буусан айлуудыг хаягжуулж, гудамжийг нь дугаарлах ажилд иргэд “0” гэсэн дүнг тавьж байна.  Үүнийг хотын удирдлагууд анхааралдаа авч, ажил болгоочээ!!!

 

М.Гэрэлтуяа  

           

 


бичсэн: gereltuya төрөл: Үзэл бодол | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1139 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

нэмэргүй
Яриад хэлээд бичээд нэмэргүй сэдэв Бүх юм бараг хэцүүдсэн Азийн хамгийн муухай хотоор Улаанбаатарыг нэрлэж байна Гадаадын иргэд нэг ч хонож чадахгүй байна Гол буруутан ньМ.Энхболд тэргүүтэй хэсэг хулгайчид
Зочин хэзээ бичсэн: 14:02, 2009-12-25 | |
өвөр монголоос халахын элэг нигтэндээн аж жаргал хүсэж байна,,,,
Зочин хэзээ бичсэн: 22:30, 2009-12-24 | |
Өндөр өсгийттэй товор товор алхаж болдоггүй нь ёстой үнэээн. Яриад нэмэргүй гэдэгтэй ч санал нийлж байна. Гэхдээ бас таг дуугүй байгаад байх хэцүү санагдаад цуврал нийтлэл бичих санаатай төлөвлөгөө гаргаж байна. Мэдэхгүй ээ. Муурын байшин шиг энэ хотод амьдарч л байгаагаас хойш...
gereltuya хэзээ бичсэн: 10:35, 2009-03-20 | |
Зүрх сэтгэлтэй. Зоригтой, намаас хараат бус бие дааж шийдээд, ажилаа хийлгүүлдэг хотын дарга, тийм систем байхгүй үед энэ ч хэдэн жил байтугай бүтэхгүй ээ.
Харин бид уриалаад эргэн тойрондоо эсүүл Гэр хороололд өөрсдөө хаяг л хадахгүй бол...
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 17:10, 2009-03-19 | |
үнэнлдээ улаанбаатарт амьдрахад улам бүр хүнд болсоор тэгсэн ч хүний тоо нэмэгдсээр л big grin гэх гэсэн чинь тохирохгүй юм байна ингий sad
dao хэзээ бичсэн: 12:53, 2009-03-19 | |
мань мөрөөддийшд иймэрхий бодолд автахдаа... цэлийтэл тэгшилсэн газрын голд ганцаархнаа зогсчихоод *энд маш том сайхан хот босох болно* гэж чанга дуугаар хэлээд шон зоож байнаа гэж. tongue

зайлуул хөл гар нүд чихгүй хүний л бүтэхгүй мөрөөдөл юм даа.
ketchup хэзээ бичсэн: 12:51, 2009-03-19 | |
яриад нэмэргүй сэдэв байна. нийслэл хотыг урт хугацааны төлөвлөгөөтэйгээр нүүлгэх л хэрэгтэй байгаа юм даа.

эсвэл орон нутагт зориулсан дэд бүтцийн сайн бодлого явуулж хэрэгжүүлэх хэрэгтэй. ганц газар шахцалдах сайны ёр ч биш гэдгийг бид бүгд өдрөөс өдөрт мэдэрч байна.

улаанбаатарыг газартай тэгшилээд шинээр л барихгүй бол эмхэлж цэгцлээд угаасаа үр дүнгүй болов уу. маний л бодол.
ketchup хэзээ бичсэн: 12:48, 2009-03-19 | |
ub-d osgiitoo gutaltai yavj boldguim bailee. eniig bas avch uzeesei. big grin
Зэрэглээ хэзээ бичсэн: 12:28, 2009-03-19 | |
hey
unshihiig hussen bolowch chinii bichleg arzaigaad bna. Chi hurwuulj oruulaldaa
baasandorj хэзээ бичсэн: 12:23, 2009-03-19 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 68-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг