Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
661908 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 221-р хуудас. | дараах >>

2008-07-10,11:26
Наадам юу юугүй болох нь ээ... Өнөөдөр гадуур гарч жаал юм цуглуулдаг байгаа даа. Ёсыг бодож хуушуур хийнэ, хоёр хүүхэддээ салат энэ тэрхэн хийнэ... Шороонд булуулж, юуны махаар яаж хийснийг нь мэдэхгүй хуушуур авч идэж байхаар гэртээ суугаад телевиз үзсэн шигээ хуушуурдвал илүү дээр гэж санагдахын. Харамсалтай нь баярлаад хөөрөөд байх юм энэ наадамд алга юм шиг байнаа. Хэн ямар цол авч, үзүүр түрүүг булаалдах бөхийн нэр аль хэдийн тодорчихсон байдаг гэсэн. Өнгөрсөн жил 100 саяар гурван начин төрүүлчих санаатай байсан компанийн захирал залуу лав амжаагүй гэсэн.  Арай ядан хоёрыг нь тав давуулсан гэсэн. Тэгэхээр энэ жил бүр л өсөх байх даа. Бөхчүүд гэж хүний хайр даадаггүй "амьтас". Нэг их нэр төртэйгий нь яана. Атаархсан болохгүй л байх. Хөөрхий аав минь хэн төрүүлэх бол гэж суудалдаа өндөлзөн, халуун нар, бороо шороог үл анзааран цэнгэлдэхэд уяатай юм шиг хоёр хононо. Эцсийн дүн нь шударга бус өрсөлдөөн. Хуудуутай цол. Хогийн санагдаад байхын. Дээрээс нь допингийн шинжилгээ нь бүүр худлаа. Авсан болоод хариу нь сарын дараа ирнэ. Допингтой бөх нь хэд хэдэн наадамд бай шагнал хүртээд, дээрээс нь  үнэн хүчийг үзүүлж биш, үрлэн эмний хүчээр авсан цолоо угаагаад, ууж идээд дуусчихсан байдаг. Цол хураах тухай нэг хэсэг ярьна. Тэгээд үлгэрийн далай болоод өнгөрнө дөө. За энэ ч яахав. Тэгээд өнгөрдөг л юм байгаа биз. Харин эрхэм блогчид та нар минь сайхан наадаарай.
бичсэн: gereltuya төрөл: Үзэл бодол | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 902 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сайхан наадаарай. Бас сайхан амраарай...
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 15:23, 2008-07-10 | |
магадгүй тэр ч зөв байх л даа. Гэхдээ эцсийн дүндээ тэд хэнийг хуураад байгаа ийн? Нээх том дээл өмсөөд, ард түмний хүндлэл хайр дунд хөлбөрөх эрхийг нь хэн олгоод байгаа юм? Хэдэн халтар төгрөгөөр цол худалдаж авчихаад хаахалзаад явж байгаа нөхдүүд *тэгээд бид чинь тамирчин биш сайн дурын уран сайханчид, бид наймаалцаж болноо* гэж яриад түүнийг нь биднуус *яг зөв та нарын хэн мөнгөтэй нь даваагаа ахиул. цолоо нэм. бид та нарыг хүндэлье* гэж хөөргөх болж байна уу? Тйим бол сайн л байна.
СҮХЭЭ хэзээ бичсэн: 12:28, 2008-07-10 | |
Наадам
Юу гээч.
Монгол бөх чинь шударга байх албагүй. Тэрийг шударга биш байна гэж нервтэх бүүр ч хэрэггүй. Яагаад гэвэл Монгол бөх чинь спорт биш наадам байхгүй даа.

WWF гээд нэг жүжиг байдаг ш дээ. Яг тэрэн шиг. Зүгээр л орхи наадахаа.
Shonkhor хэзээ бичсэн: 12:18, 2008-07-10 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 221-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг