Хүний сайхан хүү
2008-06-19,12:03
Би бөх үздэггүй. Бөхчүүдийг бараг таньдаггүй. Харин аавынхаа ярианаас зарим бөхийн талаар яриа сонсож байсан. Олон хүний хайр хүндлэлийг хүлээсэн, хүүхдэрхүү зантай, олонтойгоо явсан, туулсан амьдрал нь кино шиг гэж хэлэгддэг Хадаа аваргын тухай олон зүйл сонсож байсан. Харин түүний хүү Даваажавтай өчигдөр уулзлаа. Олон сайхан зүйл хийж бүтээхээр зорьж яваа тэр залуугаар их бахархалаа. Бид өнөөдрийн хоол, маргаашийн унааны мөнгөнд санаа зовж амьдрах ёсгүй юм байна. Хүнийг хүн ёсоор хайрлах, хүндлэх, өв соёлоо хадгалах, хамгаалах, өөрийн гэсэн орон зайг бий болгох гээд түүний хийх ажил үргэлж оргилж байдаг бололтой. Амьдрал сайхан. Яагаад ч юм түүнтэй уулзаад би их олон зүйлийг дахин бодоход хүрсэн. Тулга тойрсон улс төрийн хэрүүл, нэг нэгнээсээ дээр гарах гэсэн хөгийн атаархал хүнийг үргэлж уруу нь зулгааж, сайн сайхан бүхнийг нь үгүй хийдэг бололтой. Урд нь ингэж бодож байсан ч хэлдэггүй байлаа. Харин одоо хашгирмаар байна. Бид монголын ирээдүй гэж хэлэх дуртай ч түүнийхээ төлөө юу хийсэн юм бэ. ажилд орох болохоороо аав ээжийгээ өмнөөсөө гүйлгэнэ. Ажилд орчихоод нэг юм нь болохгүй бол дахиад л ээж ааваараа түрий барина. Бид өөрсөддөө чадна гэсэн итгэлийг төрүүлж, өөрөө өөрийгөө дийлэх ёстой гэж тэр хэлсэн. Үнэхээр тийм шүү дээ. Бид энэ тухай бишгүй л ярьдаг. Даан ч биелүүлдэггүй нь харамсалтай. Хүний сайхан хүү ихийг хийнэ гэх итгэл төрснөө энд бичлээ.

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Би аав, ээждээ хайртай
хэхэ нэг тийм гоё бичлэг байнаа уншаад нэххх гоё болчлоо 



Сэтгэл тайван бол хүний бие эрүүл байдаг.
Түүнчлэн миний хамгийн том дайсан бол БИ өөрөө гэж би боддогоо.
Түүнийг чадахгүй гэж хэн чамд хэлсийн гэж асуувал БИ өөрөө өөртөө хэлсэн л байхгүй юу...
Түүнчлэн миний хамгийн том дайсан бол БИ өөрөө гэж би боддогоо.
Түүнийг чадахгүй гэж хэн чамд хэлсийн гэж асуувал БИ өөрөө өөртөө хэлсэн л байхгүй юу...
